10 нам, нэг эвсэл хүсэлтээ илэрхийлээд байна
2016-04-29

 

Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд  хүргүүлж байна.

 

Өнөөдөр /2016-04-29/ Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, Ардчилсан нам, МАХН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Социал-демократ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Ард түмнээ хайрлая нам, “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвслийн төлөөлөл тус тус хүсэлт болон түүнд хавсаргасан баримт бичгээ Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгөөд байна. Өчигдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр МАН, Монгол консерватив нам, Бүгд Найрамдах нам хүсэлтээ  Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус илэрхийлсэн билээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин