Монгол, Хятадын хилийн боомтууд амарна
2016-04-29

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд Олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын нэгэнд амарна. Харин тавдугаар сарын 2-ноос эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу ийн амрах аж.

 

Олон улсын хөдөлмөрчдийн баяр буюу тавдугаар сарын нэгний өдөр  Монгол, Хятадын төмөр замын боомтууд  Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин