М.Анхцэцэг Азийн аварга боллоо

Узбекистанд болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Монголын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүллээ. М.Анхцэцэг огцом өргөлтөөр 112 кг, түлхэлттэй өргөлтөөр 132 кг, нийлбэрээр 244 кг өргөж Ази тивийн аваргын алтан медалийг зүүж Ташкентийн тэнгэрт Монголын төрийн дууллыг эгшиглүүлэв. Ийнхүү М.Анхцэцэг Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ. Мөнгөн медалийг БНСУ, хүрэл медалийг Тайванийн туйванчид хүртлээ. Монголын бас нэг туйванч Б.Энхтамир огцомоор 98, түлхэлттэйгээр 116, нийлбэрээр 214 кг-ыг өргөж тавдугаар байрт орлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ