Татвар төлөх хугацаа өнөөдөр дуусна

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоогоор ялган албан татвар, төлбөрт хамруулж байхаар шийдвэрлэсэн. Энэ журмын дагуу дөрөвдүгээр сард 4,9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана. 4,9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч нарын татвараа төлөх хугацаа өнөөдрөөр дуусгавар болно.
Харин тээврийн хэрэгсэл эзэмшигч хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцохоос гадна тээврийн хэрэгслийг нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээ авна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ