Маргааш хилийн боомтууд амарна
2016-04-30

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд маргааш амарна. Олон улсын хөдөлмөрчдийн баяр өдрийг тохиолдуулан тавдугаар сарын нэгэнд амардаг юм. Харин тавдугаар сарын 2-ноос эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу ийн амрах аж.

 

Олон улсын хөдөлмөрчдийн баяр буюу тавдугаар сарын нэгний өдөр  Монгол, Хятадын төмөр замын боомтууд  Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hogiin bayar bid nart yanar hamaa bn
2016-04-30