13 нам, 3 эвсэл хүсэлтээ ирүүллээ
2016-05-01

Улс төрийн нам, эвслүүд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд  ирүүлж дууслаа. Хуульд заасан хугацаанд нийт 13 нам, 3 эвсэл тус тус хүсэлтээ  ирүүлэв.

 

Одоо Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсэг нам, эвслүүдээс ирүүлсэн хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгүүдийг тус тус  нягтлан шалгаж байна.

 

Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

 

Сонгуулийн ерөнхий хороонд  сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслүүд

 

2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр

Монгол Ардын нам, Монгол Консерватив нам, Бүгд Найрамдах нам

 

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр

 

Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, Ардчилсан нам, Монгол Ардын хувьсгалт нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Социал-демократ нам, Иргэний хөдөлгөөний нам, Иргэний зориг-Ногоон нам,  Хөдөлмөрийн үндэсний нам болон “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн эвсэл, “ХААН сонголт” эвсэл тус тус хүсэлтээ ирүүллээ.

 

“Тусгаар тогтнол, эв нэгдэл”  эвсэлд Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон нам,

 

Эх орончдын нэгдсэн эвсэлд Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын Хөдөлмөрийн нам,

 

“Хаан сонголт” эвсэлд Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал нам эвсэн оржээ.

 

Түүнээс гадна МҮАН, Эх орон нам Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намыг дэмжинэ гэдгээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн албан бичгээр мэдэгдсэн байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
махн дэмжэе:
Энэ хэдэн нам улс төрчдөөс арай гайгүй нь МАХН юм байна даа
2016-05-02
Зочин:
choloot zah zeel bueu kapitalizm
2016-05-01
ЬЗОЧИН:
ОК
2016-05-01
ХОЁР ТОМ:
ЭНЭ 2 ТОМ ГЭХ НАМ ЮУГААРАА ТИЙМ ТОМ ЮМ БЭ СҮҮЛИЙН 8 ЖИЛД ЭНЭ УЛСЫГ ЮУ БОЛГОЖ ОРХИВ ЭНХБАЯРЫГ ШОРОН ХЭСҮҮЛЖ ЯВАХДАА ОТ ГЭРЭЭГ БУДЛИАНТУУЛЖШАГНАЛ ГОРЬДСОН ЦИРКИЙН АМЬТДААС ЮУГААРАА ИЛҮҮ БАЙСАН ЮМ БЭГӨЛӨГНҮҮД МАХН ТОМРОХ БОЛНО ХАРААРАЙ ДООГУУРХ ГИШҮҮД НЬ МАН-АА БИШ МАХН -АА ДЭМЖИХЭЭР ХӨДӨЛГӨӨН ӨРНӨӨД БАЙНА ЧИ ЯАСАН С.БАЯР ЧАМД НЭГ ХАУСАА БЭЛГЭЛСЭН ЮМ УУ ХН БИТГИЙ МӨРӨӨДӨӨД БАЙ МАХН ОЛОНХИ БОЛНО
2016-05-01
зочин:
Ихэнх нь нэг хүний нам. Эдгээр намуудыг хаалгыг нь хаах хэрэгтэй. Гэхдээ сонгуулиар хуулийн дагуу. Ард түмний ухаан мэдэх хэрэг дээ.
2016-05-01
Иргэн:
Энэ жилийн сонгуулиас хойш МАХН-аас эхлээд олон нам хаалгаа баринаа. 3-н сая ард түмэнд хэдэн нам хэрэгтэй юм вэ? Үндсэндээ ганц хүнийл намууд шүүдээ! Төр үймүүлэхээс өөр юм тэдэнд алга.
2016-05-01
ЬЗОЧИН:
ОК
ХОЁР ТОМ:
ЭНЭ 2 ТОМ ГЭХ НАМ ЮУГААРАА ТИЙМ ТОМ ЮМ БЭ СҮҮЛИЙН 8 ЖИЛД ЭНЭ УЛСЫГ ЮУ БОЛГОЖ ОРХИВ ЭНХБАЯРЫГ ШОРОН ХЭСҮҮЛЖ ЯВАХДАА ОТ ГЭРЭЭГ БУДЛИАНТУУЛЖШАГНАЛ ГОРЬДСОН ЦИРКИЙН АМЬТДААС ЮУГААРАА ИЛҮҮ БАЙСАН ЮМ БЭГӨЛӨГНҮҮД МАХН ТОМРОХ БОЛНО ХАРААРАЙ ДООГУУРХ ГИШҮҮД НЬ МАН-АА БИШ МАХН -АА ДЭМЖИХЭЭР ХӨДӨЛГӨӨН ӨРНӨӨД БАЙНА ЧИ ЯАСАН С.БАЯР ЧАМД НЭГ ХАУСАА БЭЛГЭЛСЭН ЮМ УУ ХН БИТГИЙ МӨРӨӨДӨӨД БАЙ МАХН ОЛОНХИ БОЛНО
Зочин:
Энхсайхан,Эрдэнэбат нарын нам сөнөж гүйцээ шив дээ.Нэг хүний нам яаж хол явах вэ. Авлигчдыг бараадсан нь олзтой гэж боджээ.
2016-05-01