Гүнжтэн “Vogue” сэтгүүлийг чимэв
2016-05-01

Британийн “Vogue” сэтгүүл 100 жилийн ойгоо тохиолдуулан ханхүү Уилъямын гэргий, гүнжтэн Кейт Миддлтоны зургаар нүүр хуудсаа чимсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Кейт 2011 онд ханхүүтэй гэр бүл болсноосоо хойш анх удаагаа ганцаараа сэтгүүлд зургаа авахуулж буй юм.

 

“Vogue” сэтгүүлээс Лондон хотноо гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээжээ. 100 жилийн хугацаанд хатан хааны гэр бүлийн хоёр гишүүн тус сэтгүүлийг чимсэн  байна. 1981 оны зул сарын дугаарыг гүнжтэн Диана чимсэн байна. Уг сэтгүүл тэр оныхоо хамгийн эрэлттэй сэтгүүлээр тооцогдож байжээ. Ойролцоогоор 78 мянган хувь борлогдсон байна.

 

Кейтийн зургийг зурагчин Патрик Дэмарчиллер авсан бөгөөд тэрбээр мөн Диана гүнжийн зургийн авч байжээ. Тэрбээр “Би үнэхээр азтай нэгэн. Хэрвээ эрүүл саруул урт насалбал бяцхан гүнжийн зургийг ч гэсэн авах байх даа” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин