Багдад хотноо онц байдал тогтоожээ
2016-5-1

Иракийн нийслэл Багдад хотноо өчигдөр 20.00 цагийн орчимд жагсагчид парламентын ордон руу дайрсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Жагсагчид АНУ-ын Элчин сайдын яам болон парламентын гишүүдийн амьдардаг хориотой бүс руу дайрсны улмаас Багдад хотод онц байдал зарлажээ.

 

Уг жагсаал өнгөрсөн сарын 2-нд эхэлсэн бөгөөд өчигдрийг хүртэл тайван үргэлжилж байсан юм. Жагсагчид улстөрчдийг “Иракийн газрын тосноос хулгайлан борлуулж, ард түмнээсээ татвар авч, ажил хийхгүй авлига авдаг” хэмээн буруутгасан байна.

 

“Ард түмнээ хайрла” жагсаалын тэргүүн Шийт шашны номлогч Муктада аль Садр Иракийн парламентыг огцрох хүртэл эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна. Тэрбээр мөн “АНУ-ын эрх баригчид Иракаас савраа тат” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин