Эртний сүмд гал гарчээ
2016-05-02

АНУ-ын Нью Йорк хотын Флатирон дүүрэгт байрлах эртний христийн сүмд гал гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Сент Сава” сүм 160 гаруй жилийн настай юм. Гал өчигдөр 7.00 цагийн орчимд гарсан байна.

 

Гал гарах үед сүмд хүмүүс байсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. 250 гаруй аврагч галыг унтраахаар ажиллаж байна. “Галыг унтраах хүртэл сүм дотор хэдэн хүн байсныг тогтоох боломжгүй. Гал дээврээс эхэлж гарсан. Санаатай эсвэл санамсаргүй гарсан нь тодорхойгүй байна” хэмээн Флатирон  дүүргийн Гал унтраах төвийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.  

 

Галыг унтраах хүртэл зэргэлдээх барилгын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, сүмийн ойр орчимд хөл хорио тогтоосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин