10 нам, 3 эвсэл, 80 гаруй бие даагч сонгуульд “хүч үзэх нь”
2016-05-02

 

Энэ сарын 20-нд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн улс төрийн нам эвсэл, бие даагчид өнгөрөгч долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад СЕХ-нд хүсэлтээ гаргаж УИХ-ын болон бүх шатны сонгуульд өрсөлдөхөө илэрхийллээ. Нийтдээ 13 нам, эвсэл сонгуульд оролцохоо мэдэгдсэн бол өнөө жил бие даагчид тойрог бүрт 1-2 байсныг СЕХ-ноос онцоллоо. Сонгуулийн хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш бие дааж эсвэл хамтдаа эвсэл байгуулж орох тухай асуудал олон ч намын дунд яригдсан. Гэвч цаг хугацаа дөхсөн энэ үед хамтарч оролцох яриа хэлцлээ ажил хэрэг болгож чадсан нь ардчиллын төлөөх намууд байлаа. Нөгөө талаар шинэ улс төрийн хүчин байгуулсан улстөрчид нь өнөө жилийн сонгуульд оролцох шийдвэр гаргасан нь онцлог байв. 


 

МАХН, МАН дангаараа сонгуульд оролцоно 
 

 

Пүрэв гарагт Ардын намынхан анхдагчид болж СЕХ-нд хүсэлтээ хүргүүлсэн бол араас нь Монгол консерватив нам, БНН-ынхан хүсэлтээ хүргүүлэв. МАН-ын хүсэлтийг намын Удирдах зөвлөлийн гишүүд болох намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын хүмүүс өгсөн юм. 

 

 

“Хүчирхэг Монголыг бий болгохын төлөө” гэсэн уриа дэвшүүлсэн тус намынхан бусад нам эвсэлтэй эн тэнцүүхэн шударга өрсөлдөнө хэмээлээ. Улс төрийн томоохон хүчин гэдэг утгаараа аль нэг намтай эвсэхгүйгээр сонгуульд өрсөлдөхөө ч тэд мэдэгдэв. Харин Н.Дашдаваа даргатай Монгол консерватив нам, Б.Жаргалсайхан даргатай БНН-ынхан мөн л дан дангаараа сонгуульд оролцохоо илэрхийллээ. 

 

Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Л.Гүндалай даргатай Ард түмнээ хайрлая нам, Б.Батболд даргатай Монголын уламжлалын нэгдсэн нам, Монголын социал-демократ нам, Иргэний хөдөлгөөнийн нам тус тус дангаараа сонгуульд оролцохоор хүсэлтээ хүргүүлэв. Мөн ХҮН болон ИЗНН-ынхан дангаараа сонгуульд оролцохоор болсон гэх мэдээлэл цацагдсан ч эдгээр намууд АН-ыг дэмжиж сонгуульд оролцохоор болсон гэдгээ зарлалаа.

 

Баасан гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяр ба түүний нөхөд СЕХ-нд хүсэлтээ хүргүүлж мөн л сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн юм. МАХН-ын хувьд АН-тай хамтрах тухай ярьж, Ардын намтай хадаг сүй тавьсан ч бүтэлгүйтсэн. Мөрийн хөтөлбөрөө өгөхөөс ганцхан хоногийн өмнө МАН-д “араараа тавиулж” орхисон тус нам хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдгийг харуулсан гэхэд болно. Юутай чН.Энхбаяр даргаараа удирдуулж ирэх сонгуульд оролцоно гэсэн дүүрэн итгэлээр тэд хүсэлтээ өгчээ. 
 

Үүнээс гадна Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Л.Гүндалай даргатай Ард түмнээ хайрлая нам, Б.Батболд даргатай Монголын уламжлалын нэгдсэн нам, Монголын социал-демократ нам, Иргэний хөдөлгөөнийн нам тус тус дангаараа сонгуульд оролцохоор хүсэлтээ хүргүүлэв. Мөн ХҮН болон ИЗНН-ынхан дангаараа сонгуульд оролцохоор болсон гэх мэдээлэл цацагдсан ч эдгээр намууд АН-ыг дэмжиж сонгуульд оролцохоор болсон гэдгээ зарлалаа. 

 

З.Энхболд ардчиллын төлөөх намуудыг нэгтгэв 
 
 

 

Баасан гарагт АН-ын дарга З.Энхболд болон Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарын удирдлагууд СЕХ-нд хүсэлтээ хүргүүллээ. З.Энхболд дарга “Манай нам 2012 онд улс орны хэтийг харж, холын бодлоор боловсруулсан “Монгол хүн 2020” хөтөлбөрөө улам төгөл­дөржүүлэн, иргэдээ халамжинд найддаг бус хийж бүтээдэг, тэр хэрээрээ тогтвортой орлоготой болгох бодлогыг баримталсан. 



Баялаг бүтээдэг ард түмэн баталгаатай амьдарч чадна гэж Ардчилсан нам үзэж байна. “Монгол хүн 2020” хөтөлбөр шинэ шатанд гарч үргэлжилнэ. Өмнөх жилүүдийн туршлага, бодитой тооцоо судлагаанд тулгуурлан боловсруулсан “МОНГОЛ ХҮН 2020” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан намын дарга миний бие сонгуулийн ажиллагааг удирдаж, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, намын олон зуун мянган гишүүд дэмжигчидтэйгээ хамтран сонгуульд оролцож, ялалтын буухиаг үргэлжлүүлнэ” хэмээлээ. 

 

Тэгвэл 16 жилийн дараа дахин ардчилсан үзэл баримтлалтай улс төрийн намууд нэгдэж нийлсэн нь улс төрд зөв жишиг тогтоолоо хэмээн үнэлэх хүмүүс олон байлаа. Тэд үнэхээр л зөв жишиг, зөв соёлыг бий болгож чадвал Монголын гуравхан сая хүн 24 намд хуваагдаж талцах нь багасах учиртай. АН-ыг дэмжихээ илэрхийлсэн ИЗНН-ын хувьд хоёр хуваагдсан гэж хэлж болно. Тодруулбал, намын нэг дарга Ц.Ганхуяг МАХН-ыг дэмжсэн бол ИЗНН-ын үлдсэн хоёр дарга болох С.Дэмбэрэл, С.Оюун нар АН-ыг дэмжжээ.

 

Түүнийг мэдэгдэл хийж хүсэлтээ хүргүүлсний дараа МҮАН, ИЗНН, ХҮН, Эх орон намууд сонгуульд бие дааж оролцохгүй гэдгээ мэдэгдэж, АН-ыг дэмжиж сонгуульд оролцоно хэмээлээ. Монголын улс төрийн түүхэнд одоогоос 16 жилийн өмнө ардчиллын төлөөх таван нам нэгдэж АН-ыг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл 16 жилийн дараа дахин ардчилсан үзэл баримтлалтай улс төрийн намууд нэгдэж нийлсэн нь улс төрд зөв жишиг тогтоолоо хэмээн үнэлэх хүмүүс олон байлаа. Тэд үнэхээр л зөв жишиг, зөв соёлыг бий болгож чадвал Монголын гуравхан сая хүн 24 намд хуваагдаж талцах нь багасах учиртай. АН-ыг дэмжихээ илэрхийлсэн ИЗНН-ын хувьд хоёр хуваагдсан гэж хэлж болно. Тодруулбал, намын нэг дарга Ц.Ганхуяг МАХН-ыг дэмжсэн бол ИЗНН-ын үлдсэн хоёр дарга болох С.Дэмбэрэл, С.Оюун нар АН-ыг дэмжжээ. 



Тэд тус бүртээ нэг нэг тойрог авах тохироог З.Энхболд даргатай хийсэн байна. Харин МҮАН-ын дарга М.Энхсайхан АН дангаараа засаг барих, Ардын намтай эвсэл байгуулах эсэхээс үл хамаарч сайдын суудал авахаа мэдэгдсэн бол намын гишүүд болох Н.Батцэрэг, М.Сономпил нар тус тусдаа тойрог авчээ. Эх орон нам, ХҮН нам ч адилхан тойргийн тохироо хийж чадсан байна. Улс төрд шинэ үеийг авчирах талаар сурталчилж, боловсролтой залуусаар хүрээгээ тэлсэн хэмээж байсан ХҮН-ынхан өнгөрсөн хугацаанд багагүй будилсан. 



Сонгуулийн өмнөхөн хэд хэдэн удаа даргаа сольж, улмаар нэр хүндээ бүрмөсөн алдаж гүйцсэн билээ. Тэгвэл намын албан ёсны дарга гэгдэх С.Боргил, мөн даргаар томилогдож байсан Б.Найдалаа нар бие дааж сонгуульд нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл олны нүдийг орой дээр нь гаргав. Намын даргаар томилогдсон гэх Т.Ганболд юуны учир АН-ыг дэмжих шийдвэр гаргасан, энэ шийдвэр яг ХҮН-ын албан ёсны шийдвэр мөн эсэх, цаашлаад намдаа харьяалагдаж байгаа атлаа яагаад бие дааж өрсөлдөх шийдвэр гаргав гэдэг нь ч олны анхаарлыг татаж байна. Түүнээс гадна СЕХ-нд гурван эвсэл хүсэлтээ хүргүүлжээ. 



Нэгдүгээрх нь, дуулиан шуугиан дагуулсан УИХ-ын гишүүн Г.Уянгаар ахлуулсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвсэл юм. Уг эвсэлд Г.Уянга даргатай Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, О.Бум-Ялагч даргатай МНН харьяалагджээ. Эх орончдын нэгдсэн эвсэлд Эх орончдын нам, ХАМУГ монголын хөдөлмөрийн нам орсон бол “Хаан сонголт” эвсэлд Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын либерал нам тус тус орсон байна. 


 

Улс төрийн намууд нэр хүндээ алдаж гүйцсэнийг бие даагчдын тоо харуулав
 


Үе үеийн сонгуульд гарын арван хуруунд тоологдож байсан бие даагчдын тоо өнөө жил эрс нэмэгдэж 80 гаруй бие даагч бүртгүүлсэн гэсэн тоон мэдээлэл байгаа юм. 

 

дархан аварга А.Сүхбатын нэр ч энд гараад амжлаа. МАН, АН-аас тойрог авч чадахгүй гэдгээ мэдсэн 20 гаруй хүн ч жагсаалтад байгаа гэх. Энэ мэтчилэн чамгүй олон хүмүүсийн урт жагсаалт гарсан ч одоогоор бие даагчид СЕХ-нд хүсэлтээ хүргүүлээгүй байгаа юм. Хуулийн хугацаа нь энэ сарын 05-11-ний хооронд учраас намдаа тоогдсон нь үлдэж, жийгдсэн нь бие дааж нэр дэвших нь тодорхой. Сүүлийн жилүүдэд ард түмэн нам эвсэлд биш хүнийг нь харж сонгох болсон.

 

Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан, дуучин Нара буюу М.Нарантуяа, ХҮН-ын дарга С.Боргил, хөл гараараа зэрэг зурдаг авьяастан гэх Л.Өнөрчимэг, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга, дуучин Quiza буюу Б.Батцэнгэл, ХҮН-д элсч байсан хошууч генерал Б.Баярмагнай, ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Т.Доржханд, Монголын их хөгжлийн холбооны тэргүүн Ц.Баярхүү, дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр, Өвөрхангай аймгийн харьяат, АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Ц.Хасбаатар, Дарханы АН-ын дарга асан Л.Наранбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч асан Пүрэвдоржийн хүү Хангал, Оргил худалдааны төвийн үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар нарын хүмүүсийн нэр дуулдаж буй юм. 



Мөн дархан аварга А.Сүхбатын нэр ч энд гараад амжлаа. МАН, АН-аас тойрог авч чадахгүй гэдгээ мэдсэн 20 гаруй хүн ч жагсаалтад байгаа гэх. Энэ мэтчилэн чамгүй олон хүмүүсийн урт жагсаалт гарсан ч одоогоор бие даагчид СЕХ-нд хүсэлтээ хүргүүлээгүй байгаа юм. Хуулийн хугацаа нь энэ сарын 05-11-ний хооронд учраас намдаа тоогдсон нь үлдэж, жийгдсэн нь бие дааж нэр дэвших нь тодорхой. Сүүлийн жилүүдэд ард түмэн нам эвсэлд биш хүнийг нь харж сонгох болсон. 



Тиймдээ ч жилээс жилд бие даагчдын тоо ихэсч, урлаг, спортынхон бие даан улс төрд хүч үзэх болов. Ардчилсан нийгэмд хэн бүхний сонгох, сонгогдох эрх нь нээлттэй ч, гэрээ засч, төрөө төвхнүүлж амжаагүй хэсэг бүлэг улс төр оролдох гэж санаархах болсон нь төрийн өндөр босго улам намсч, улс төрийн намуудын нэр хүнд шалдаа буусныг харуулж байна. Гэвч ард түмэн сохорчихоогүй нь лавтай. Түмний нүд чих бурууд нүд хурц хойно амраар улс төрд орох гэсэн хэн бүхэнд цензур тогтоох нь дамжиггүй.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох
Shuud.mn
Сонин хачин
mongol:
AN URAGSHAA DEMJINEE
2016-05-02