ИЗНН-ын даргаар Ц.Ганхуягийг бүртгэлээ
2016-05-02

“Иргэний Зориг Ногоон нам”-аас ирүүлсэн намын  дарга нарыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

 

Иргэний Зориг Ногоон нам дүрмийнхээ дагуу 3 даргатай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд С.Оюун, С.Дэмбэрэл, Д.Энхбат нар тус намын даргаар ажиллаж байсан юм. Намын их хурлаас Д.Энхбатыг чөлөөлж, Ц.Ганхуягийг намын даргаар сонгосноо бүртгүүлэх хүсэлт ирүүлснийг Дээд шүүх хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж бүртгэв. Ингэснээр Иргэний Зориг Ногоон нам С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гэсэн гурван даргатайгаар үйл ажиллагаа явуулах юм.   

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин