Транзит танхимыг албан ёсоор нээлээ
2016-05-02

Гэрэл зургуудыг MPA.MN

 

"Чингис хаан" Олон улсын нисэх буудлын Транзит танхимыг бүрэн ашиглалтад оруулж, албан ёсоор нээлээ. Зорчигчдын тав тухыг хангах үүднээс гол танхимуудын зай, талбайг өргөтгөж шинээр тохижуулснаар цагт 800 зорчигч хүлээж авах чадалтай байсан тус нисэх буудал 1200 зорчигчдод үйлчлэх боломжтой болжээ. Чингис хаан олон улсын нисэх буудал дотоод боломжоо ашиглан 1.9 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийжээ. Транзит танхимд олон улсын зорчигчдын явах, ирэх танхим, бизнес танхим, худалдаа үйлчилгээ, амрах өрөө зэргийг цогцоор нь шийдсэн байна.

 

Транзит танхимыг бий болгосноор Монгол Улсаар дамжин өнгөрөх олон улсын нислэг нэмэгдэж улмаар улсын төсөвт оруулах навигацын орлого нэмэгдэх боломж бүрдэж байна. Шинэ транзит танхимаар дамжиж, дараагийнхаа онгоцонд суух бололцоо манай улсад анх удаа бий боллоо. Одоо энэ бололцоогоо сурталчилж, ОХУ-ын Омск, Новосибирск, Екатеринбург, Чита, Эрхүү зэрэг хотоос Улаанбаатарт транзитаар дамжаад зүүн өмнөд Азийн орнууд болон бусад орнууд руу явах нислэгийг зохион байгуулдаг болох ёстой гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингис хаан олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцахдаа онцолж байсан юм.

Shuud.mn
Сонин хачин
Хайран мөнгө
2019-07-10
Зочин:
Сайхан болжээ. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө шинэ гисэх буудлаа хүлээж авсан. шинэ, хуучин 2 буудлаа хоёуланг нь ашиглах юм болов уу. манай ухаантай дарга нар зөв шийдвэр гаргасан байлгүй дээ
2019-07-09
dash:
Goyo boljee. Gehdee transitaar odort heden hun yavah bol???!!! Ashiggui goyo, hooson talbai l boloh boluudaa.
2016-05-04
Хайран мөнгө
Зочин:
Uneheer saihan boljee, hugjij l bn sh de manai Mongol
2016-05-03
Зочин:
Shine buudal unuu margaashgui oroh gej bhad...
2016-05-03
иргэн:
ер нь бүтээн байгуулалт ын ажил дэвшилттэй байна, одоо хурдан монголчуудаа ажилтай болго, тэгвэл АН засгаа барих хэрэгтэй
2016-05-03
иргэн:
овоо доо, гадныханд сайхан харагдахаар болжээ
2016-05-03
Зочин:
энэ засгийн үед ч уул нь их юм хийлээ дээ яг үнэнийг хэлэхэд
2016-05-03
Зочин:
Goy boljee. Bayar hurgey. Saihan baina shu. Darga nar n idehgui bol ene baitugai l hogjih bolomj bsn bhda suuliin 20 jil
2016-05-03