“Гэгээн муза”-д нэр дэвшсэн жүжгийг тоглож байна
2016-05-03

“Гэгээн муза 2016” олон улсын театрын наадам энэ сарын 1-нээс 7-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Наадамд нэр дэвшсэн уран бүтээлүүдийг тоглож байна.

 

 

Арвангурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй эл наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл” гэсэн таван төрлөөр шилдгээ шалгаруулах юм. Наадамд 90 гаруй уран бүтээлчийн 17 бүтээл нэр дэвшиж байна. Бүтээлүүдийг дөрөвдүгээр сарын 30-наас энэ сарын 6-ны хооронд УДЭТ, "Black box" театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглох юм. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд ҮДБЭЧ-ын уран бүтээлчид “Оройн дээд” дуулалт жүжиг, тавдугаар сарын 1-нд Дарханы “Залуучууд” театрын “Хайрыг хайрла” жүжиг, Дундговь аймгийн Хөгжимт  жүжгийн театрын “Мөнхийн галт цэцэг” жүжгийг тус тус тогложээ.

 

“Драмын жүжгийн төрөл”-д:

-УДЭТ-ын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг

-Буриад улсын Драмын театрын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг

-Дархан-уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Хайрыг хайрла” жүжиг

 

“Хөгжимт жүжгийн төрөлд”-д:

-ҮДБЭЧ-ын бүтээл “Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг

-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Гэгээн тамлан” жүжиг

-Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Дуун хэлхээ” жүжиг

-“Анир” студийн бүтээл “Надад үлдсэн найз” мюзикл

-Дундговь аймгийн “Хөгжимт жүжгийн театр”-ын “Мөнхийн галт цэцэг” жүжиг

-ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнд хошууны Улаан мөчирийн бүтээл “Тэмээт нутгийн шинэ тууль”

 

“Хүүхдийн жүжгийн төрөл”-д:

-“Мял Богдын намтар”

-Орхон аймгийн “Хөгжимт залуучуудын театр”-ын бүтээл “Петр Пен ба далайн дээрэмчид”

-Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын бүтээл “Мөнхийн галт цэцэг”

 

Нэг хүний жүжгийн төрөл”-д:

-“Хатагтай Капульетта”/Монгол/

-“Хүүхэлдэйн өчил”/Монгол/

-“Эр өндөг”/Монгол/

-“Бие сэтгэл”/Монгол/

-“Өвгөн тэнгис хоёр”/Буриад улс/

-“Эдит Пиаф”/Герман/

-“God Kirilov”/Грек/

-“Novechento”/ОХУ/

-“From front and from behind” /Герман/

 

“Хүүхэд оролцсон бүтээлийн төрөл”-д:

-Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Чулуун байшин”, “Бэлтрэг ба түүний нөхөд”

-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургуулийн бүтээл “Одны хүүхдүүд” зэрэг бүтээл тус тус нэр дэвшиж байна.

Наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 7-ны 16.00 цагт УДЭТ-т болно.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин