Нойтон цас орж, шуурна
2016-5-3

Энэ сарын 4-нд буюу маргааш ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

 

2016 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:   

 

Тавдугаар сарын 4-нд ихэнх нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас нойтон цас, 6,7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 4-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 5-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 4,5-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.  

Shuud.mn
Сонин хачин