Австрийн мөнгөөр төмөр замын төслийг санхүүжүүлнэ
2016-5-3

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны  хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлагад үндэслэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан Санхүүгийн хамтын ажиллагааны  хэлэлцээр байгуулахаар тохиролцоод байна.

 

Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг хоёр жилийн хугацаатай байгуулах бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийг бүрэн тохиролцох юм. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хөдөө аж ахуй, хотын усан хангамж, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, төмөр зам, замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг салбарын төслийг санхүүжүүлнэ.  

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
BAS L ZEEL. ZEEL AVCH MUNGU OLOH UILDVER BARIAD DARAA NI OLSON MUNGUURUU ZAMAA BARIMAAR UM.
2016-05-03
Зочин:
Nuguu umhii orosuud ni shavar haagaad ehleh biz
2016-05-03