Алдаа гаргасан цэргүүдээ шийтгэнэ
2016-05-03

АНУ-ын цэргүүд өнгөрсөн оны аравдугаар сард Афганистаны Кундуз хотноо байрлах эмнэлэгт агаараас цохилт өгсөн билээ. Цэргүүд эмнэлгийн байрыг талибанчууд эзэлсэн хэмээн андууран цохилт өгсөн юм. Харамсалтай нь уг эмнэлгийн байрыг Афганистаны армийнхан талибанчуудаас чөлөөлөөд байжээ.

 

Алдаатай цэргийн ажиллагаанаас болж 42 хүн амиа алдсан билээ. АНУ-ын эрх баригчид алдаа гаргасныхаа төлөө уучлалт гуйж, нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн юм. Пентагон цэргийн ажилллагааны үеэр алдаа гаргасан цэргийн албан хаагчдаа шийтгэхээр болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Генерал Жосеф Уотел “Тэд хуулийн дагуу хариуцлага хүлээх болно. Би амлаж байна” хэмээн мэдэгдсэн байна. Уг цэргийн ажиллагаа явагдахаас долоо хоногийн өмнө талибанчууд Кундуз хотын ихэнх хэсгийг эзэлсэн билээ. Афганистаны эрх баригчид хотыг чөлөөлөхийн тулд АНУ-аас тусламж хүссэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америк алдаа гаргасан гээд ,бусдыг бол террорист үйлдэл гээд. Жинхэнэ номер нэг алан хядагчид нь угтаа бол АНУ юм ш дээ.
2016-05-03