Нэг ТЭРБУМаар сургууль цэцэрлэгийг тохижуулна
2016-05-03

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төсгөлт тун удахгүй болно.Төгсөлтийн дараа сургууль, цэцэрлэгийн засварын ажил эхэлдэг. Энэ жилийн тухайд  төсвийн хөрөнгөөр долоон сургууль, цэцэрлэгт засвар хийгдэнэ. Мөн нийслэлээс нэг тэрбум төгрөг гаргаж, сургууль, цэцэрлэгийн гадна тохижилтыг хийхээр болжээ. Энэ хичээлийн жилд 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор бүрэн ашиглалтад орно. Концессын гэрээгээр баригдаж буй 15 сургууль, цэцэрлэгийн цогцолбор энэ намар ашиглалтад орох юм байна.

 

 

Сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэлд 96 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад ороод байна.  2006-2012 онд 37 сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байжээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин