”Хар жагсаалт”-ыг энэ сарын 20-нд зарлана
2016-05-03

МЗХ болон  ТББ-уудын үндэсний нэгдлээс  өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд "Хар жагсаалт"-ыг энэ сарын 20-нд зарлахаа дуулгав. Харин "Цагаан жагсаалт"-ыг зургаадугаар сарын 11-нд олон нийтэд ил болгох гэнэ.

 

 

Үүнтэй холбогдуулан тус нэгдлээс "Хар жагсаалт"-д орсон хүмүүсийг сонгохгүй, нэрийг нь дэвшүүлэхгүй байх уриалгыг УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох нам эвслийн дарга нарт хүргүүлжээ. Мөн тус уриалгадаа 1992 оноос өнөөг хүртэл үйлдэгдсэн  “ 100 хар үйл явдал ”-ыг санаачлан хэргжүүлээгүй, нэр холбогдоогүй улстөрчдийг 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхийг уриалсан байна. 

 

МЗХ-ний  Ерөнхийлөгч А.Мөнхбат "Хар болон цагаан жагсаалтад орсон хүмүүсийг дан ганц залуучуудын байгууллага тодруулах нь өрөөсгөл. Иймээс үндэсний хэмжээний 76  төрийн бус байгууллагууд нэгдэж хамтын ажиллагааны гэрээ байгуулж  асуудалд хандах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хүрээнд нэгдэх уриалга санаачилгыг хэрэгжүүлснээр  энэ сарын 1-нд хариуцлагын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Бид нэгдснээр салбарын хамрах асуудал, эрх ашиг, бодлогыг шийдвэрлэж, УИХ болоод орон нутгийн ИТХ-д суух итгэл дааж чадахуйц төлөөлөлтэй болох боломж харагдаж байгаа ” гэлээ. 

 

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хар жагсаат гэж хошгируулаг нөхдүүд дахиад гараад ирлээ! 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө энэ Мөнхбат гэдэг луйварчин "Хулгайчдыг зарлана" гэж дөвчигнөөд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг цагаан жагсаалтад оруулж зарлаад бултсан зальт эдгээд! Увайгүй новш! Тэдний бууны нохой! Итгэж болохгүй, өөрий нь хар жагсаалтад оруулах хүн!...Зайл адгийн шаар!
2019-03-01
Зочин:
МЗХ хогшчуудээс бурддэг болоо юу
2016-05-04
Зочин:
Элбэгдорж толгойлоод С.Баяр, С.Баярцогт гээд явбал итгэе
2016-05-04
Зочин:
Та нартай та наргуй хэн нь хэн бэ гэдэгийг ард тумэн мэдэж л байгаа. Та нар шантаажилж монго л авах санаа сэдсэнийг хэн мэдэх билээ. Худал шоу хийж новшрохоо боль. Та нарыг ариухан амьтад гэж бодохгуй байна
2016-05-04
Иргэн:
Дэмжиж байна
2016-05-04
сүх:
МАН завсарлага авахаас өөр юм хийдэггүй, хоцрогдсон, дампуу, ялзарсан, авлигачдаар дүүрсэн, худлаа попдохоос өөр юмгүй нам мөн. Д.Сүхбаатар
2016-05-04
Иргэн:
Эх орны нэрийн өмнөөс маш шудрага үнэн зөвөөр нь хийх хэрэгтэй Хүнийг хэлмэгдүүлж болохгүй аль нэг намд үйлчилж болохгүйв Нам харгалзахгүй шудрагаар хийгээрэй. Нөгөө 46 офшор данстангуудаа баталгаажуулсан юмуу. Цагаан жагсаалтанд орох хүмүүсээ ард түмнээс санал тандалтыг нь авах хэрэгтэй
2016-05-03
Зчин:
та нар ч дээ түмнийг хутгалдуулах оноо авах гэсэн л явуургүй зүйл хийж бна даа??Өдийд олон хүний материалыг хууль хяналтын байгууллагаар шалгуулаад бэлэн хөдлөшгүй болсон юм уу?? Жасрайн орлогч байсан хүн 1 сая доллорыг хэнд яаж алга болсныг мэдэх л байх, гэхдээ л муу хөгшинд дохоод л үлдсэн шүү дээ?? Та нар өөрсдөө тийм цэвэрхэн юм уу?Сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад баахан залуусаар бүү тоглоорой доо??МУ-н хэдэн гааль дээр байгаа гадна дотны хуйвадпагчидыг, гадны луйварчидтай нийлэгсэдийг агнаад ирвэл харин та нарт нилээд хөдлөшгүй баримт ирэх сэндээ...Морь унсан толгойгүй хүн....???
2016-05-03
battulga. z.enhbild. aktanhuyag geed oroh bailgui:
Z
2016-05-03
zaluu:
bayrcogt saihanbileg elbegdorj arvin oyun m enhbold geel ehlene bizde hudlaa piar hisen ym gargavda mani met chine hulhiduulna gj baihgvi bolcon garuudshde
2016-05-03