Ник Картер хүүтэй боллоо
2016-05-03

Америкийн “Backstreet Boys” хамтлагийн дуучин Ник Картер өнгөрсөн сарын 19-ний өдөр анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хүүтэй болсон тухайгаа өчигдөр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Картер инстаграмдаа “Би аав боллоо” гэж бичсэн байна. Харин хагас цагийн дараа тэрбээр хүүгийнхээ зургийг нийтлээд “Хүүгээсээ алхам ч холдож чадахгүй байна. Хүүтэй болохыг их хүссэн. Эрүүл саруул хүү төрүүлсэн чамдаа баярлалаа” гэж бичжээ.

 

Ник хүүдээ Дэн хэмээн нэрийдсэн байна. Тэрбээр өнгөрсөн оны эхээр фитнесийн багш Лорен Киттэй сүй тавьсан тухайгаа зарласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин