“Хүрхрээ Үндэсний дээд лиг” эхлэхэд бэлэн боллоо
2016-05-03

Монголын хөлбөмбөгийн холбоо хүнсний манлай үйлдвэр "Арвайн үндэс" ХХК-тай хамтран "Хүрхрээ Үндэсний дээд лиг"-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн лигт "Эрчим", "Хангарьд", "Хоромхон", "Улаанбаатар", "Улаанбаатарын унаганууд", "Улаанбаатарын мазаалайнууд", "Сэлэнгэпресс", "Дэрэн", "Улаанбаатар Сити", "Баянгол" гэсэн 10 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

 

 

Багууд тавдугаар сарын 6-наас аравдугаар сарын 9 хүртэлх бараг хагас жилийн хугацаанд 18 тойрог өрсөлдөх юм. Тоглолтууд Улаанбаатар хотод МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрэлээн, "ДЦС-IV" ТӨХК-ийн талбай, Орхон аймгийн хөлбөмбөгийн талбай гэсэн дөрвөн газар болно. Өнгөрсөн жил "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн шагналын сан 100 сая төгрөг байж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд 40 сая, 30 сая, 20 сая, шударга тоглолттой баг, шилдэг хаалгач, хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогч, шүүгч тус бүр хоёр сая төгрөгийн шагнал хүртсэн билээ. Тэгвэл медаль хүртсэн багуудын шагналын хэмжээ энэ жил буурахгүй бөгөөд харин ч бусад бүх баг бүр эзэлсэн байраасаа хамаарч мөнгөн шагнал хүртэх болсноороо онцлогтой. Монголын лигийн аварга уламжлал ёсоор Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний эрхийн төлөөх тоглолтод оролцох эрх авна. Харин сүүлийн байр эзэлсэн 2 баг доош уруудаж, ирэх жил "Хүрхрээ нэгдүгээр лиг"-т тоглох юм.

 

Сонирхуулахад, тус тоглолтын нэг өдрийн тасалбарын үнэ 2000 бол улирлынх нь 30000 төгрөг юм. МХБХ-нд өнөөдрөөс худалдаалагдаж байна. Тасалбар бүр бүртгэлийн дугаартай бөгөөд улирлын болон едрийн тасалбар эзэмшигчид 7-р сард Бээжинд "Боруссиа Дортмунд" vs "Манчестер Юнайтед”, "Манчестер сити" vs"Манчестер Юнайтед” тоглолтуудыг тус тус, 10-р сард Германы Бундеслиг-н дурын тоглолтыг, мен 2017 оны аваргуудийн лигийн финалын тоглолтыг тоглолтыг үзэх боломжтой. Азтангуудын тоглолтын тасалбар, нислэгийн эрхийг МИАТ ТӨХК - н зvгээс хелбембег vзэгч сонирхогч та бvхэндээ барьж байгаа бэлэг аж.

Shuud.mn
Сонин хачин