Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт бол улс төрийн захиалга
2016-05-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн намын жагсаалтаар сонгогдох нь хууль зөрчсөн гэх дүгнэлтийг хэлэлцэж, гишүүд үгээ хэлж байна.

 

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Энэ бол их ойлгомжтой асуудал. Энэ асуудлыг бид шийдэх байх. Бид дөрвөн жил болчихоод огт шийдээгүй асуудлууд байна. Энэ дөрвөн жилд татварын шинэчлэл хийнэ гэж хоёр нам амалсан. Одоо хүртэл хийсэнгүй. Яагаад вэ. Энэ дөрвөн жилд бизнесийг орчныг сайжруулъя гэсэн. Зарим хууль нь таг болсон, сонгогч дээрээ очоод юу гэж хэлэх үү. Хүмүүсийн амьдралд илүү ойр, амьдрал, ажиллах орчныг сайжруулах, орлогыг нэмэгдүүлж, тогтвортой болгох хуулиуд байгаад байна. Хоёр намын бүлгээс энэ хуулиудыг батлахыг хүсч байна.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ:  Үндсэн хуулийн цэцийн дүгшнэлтийг хүлээж авах ёстой. 2012 оны сонгуулийн өмнө хуулинд өөрчлөлт оруулж,  намын жагсаалтаар их хуралд шууд сонгогддог байдлыг хүмүүс шүүмжилсэн. Дөрвөн жилийн хугацаанд хаана ч явсан хоёр зүйлийг шүүмжилж байна. Нэг нь хар машин. Нөгөө нь намын жагсаалт. Үндсэн хууль зөрчсөн гэдгийг цэц тогтоолоо. Тиймээс дүгнэлтийг хүлээж авах ёстой.  

 

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: УИХ-д өнөөдөр сонгогдсон гишүүдийг хараад харамсаж байна. Өөрийнхөө бодож байгааг хэлэхгүй өөр зүйл ярьж байгаад гутарч байна. Би тойргоос сонгогдсон. Би үүнийг цэвэр захиалга гэж үзэж байна. Бид хоёр алхам урагшилсан. Одоо хоёр алхам хойшиллоо. Энэ нь Монголын Улсын парламент, намуудын төлөвшөөгүйг харуулж байна. Хамгийн төлөвшөөгүй нам  нь МАН юм байна. Монголын Улсын хөгжлийг хойч үеэ огт бодоогүй шийдвэр. 2016 онд яаж олонх болох уу гэсэн бодолтойгоор энэ хуулийн захиалгаар гаргаж байна. Үүнд би харамсч байна.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:  Үндсэн хуудийн цэцийн шийдвэр эргэлзээтэй байна. Цэцэд итгэх итгэл алдарч байна. Цэцийн шийдвэрийг дэмжих боломжгүй. Одоо байгаа холимог систем их дэвшилттэй хууль гэж МАН батлуулсан. Гэнэт яагаад энэ байр сууриасаа ухрах болов. Өнгөрсөн сонгуулиар ёс суртахуунгүй хүмүүс орж ирснээс болж жагсаалтын нэр хүнд унасанИрээдүйд бид маш том ухралт хийж байгаагаа ойлгох ёстой. Өнгөрсөн сонгуульд 11 эмэгтэй орж ирсэн. Тэдний 40 хувь нь намын жагсаалтаар орж ирсэн. Үндсэн хуудлийн цэцийн шийдвэрийн хүлээж аваад сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулвал эмэгтэйчүүдийн квотыг устгах зүйл ярьж байгаа гэх зүйл сонсогдсон. Хэрвээ тийм бол бид  эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэнэ.

 

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж:  Үндсэн хуулийн цэцийг буруутгах нэг хэцүү. Буруутгахгүй байх нэг хэцүү. Шийдвэр нь хоёр нүүртэй гэж шүүмжлэх явж байгаа. Үндсэн хуулийн цэцтэй холбоотой шуугиан сүүлийн нэг жилд их гарч байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хуулиа длагаж байгаа ч амьдралтай зөрчиллдөг. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шарадлага олон хуулиас харагдаж байна. Энэ байдалд өөрчлдөлт оруулаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулмаар байна. Жагсаалтын гишүүн гээд муудсан зүйл байхгүй. Зарим нь бүлгийн дарга, сайд хүртэл болсон байна. Энэ муулаад байх зүйл байхгүй.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зүйтэй. Нийгмийн захиалга тийм байгаа. Үндсэн хууль ч тэгж зохицуулсан. Холимог систем давуу, сул талтай. Үндсэн хуулийн гадуур амьдарч болохгүй. Ард түмэнээрээ шүүлгээд явахаас өөр зам харагдахгүй байна. Цэц өөрөө тэнэгийн ухаан хойно гэсэн шийдвэр гаргасан. Өнөөдөр сонгууль тулгаж ирж байхад ийм шийдвэр гаргаж байгаа нь захиалга байж болзошгүй юм. Амьдрах аргаа олж ядсан хэдэн хүний захиалга байж магадгүй.

 

Ийн гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулж, олонхын саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа. Ингэснээр Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарч буй юм. Мөн нам, эвслүүдийн нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа ч хойшилж байна. УИХ-ын дарга З.Энхболд Сонгууль зургаадугаар сарын 29-нд болдгоороо болно. Хэн ч хуулийн хугацааг өөрчлөхгүй гэв.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mungugui hun ih hurald suuh erhgui bolj bgaan bnda
2016-05-04
Иргэн:
Даваасүрэн гишүүн үнэнийг хэлжээ. Цэцийн шийдвэр зөв ч гэсэн 2012 онд ҮХ зөрчөөгүй гэчихээд одоо 2016 онд яг сонгуулийн өмнөхөн ҮХ зөрчсөн гээд хэн нэг том намын захиалгаар ажиллаад байгаа нь л гутамшиг байна. Түүнээс одоогийн ҮХ-иар намын жагсаалтаар гишүүн болох боломжгүй юм түүнийгээ 2012 онд нь л ҮХ зөрчсөн гээд шийдчихгүй одоогийн цэц бол урваж шарвасан шийдвэр гаргадаг нохой болсон байна.
2016-05-04