Бруклин машинтай болжээ
2016-05-04

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн том хүү Бруклин Бекхэм 17 нас хүрсэн учир ээжээсээ бэлгэнд машин авсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр сайн жолоо барьж чаддаггүй учир хөдөлгөөнд оролцохдоо жолооны багштай хамт явж байгаа гэнэ.

 

Викториа хүүдээ “Mercedes C-Class” загварын машин бэлэглэсэн байна. Уг машин 37 мянган еврогийн үнэтэй бөгөөд 503 морины хүчтэй гэнэ. Тэрбээр инстаграмдаа хүүтэйгээ авахуулсан зургаа нийтлээд “Би их сандарч байна. Хүү минь сайн жолооч болж чадах болов уу” хэмээн бичсэн бол Бруклин “Ээжээ санаа зоволтгүй. Би жоохон хүүхэд биш” гэж бичжээ.

 

Харин Дэвид Бекхэм твиттертээ “Удахгүй хүүгээсээ жолооны шалгалт авна” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин