Бид үг, ажлаа хүнээр алхам тутамдаа заалгах улстөрчид биш
2016-05-04

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсан асуудалтай холбогдуулан мэдээлэл хийж байгаа гэлээ. Тэд анхнаасаа ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэсэн байр суурьт хатуу зогсож байсан. УИХ-ын гишүүн Ч.Улаан:

 

-Үндсэн хуулиндаа ямар ч эргэлзээгүйгээр хуулиудаа нийцүүлж, сонгуулиа шударгаар явуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх учиртай гэж боддог. Тийм учраас өнгөрсөн жилийн өдийгөөс эхлээд сонгуулийн хуулийг боловсронгуй болгох талаар тодорхой санал, санаачлага гаргаж, хуулийн төсөл өргөн барьж “Шударга ёс” эвслийн бүлгийн нэрийн өмнөөс албан ёсны байр сууриа илэрхийлж байсан. Энэ бүхэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаас хэрэгжих бололцоо нээгдэж байна. Одоо дүгнэлтийг хүлээгээд авчихлаа. Хуулиндаа ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг асуудал байна. Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар холимог тогтолцоо үгүйсгэгдэж байна гэж ойлгохгүй байна. Холимог тогтолцоог хэвээр нь хадгалах хуулийн бололцоо байна гэж үзэж байгаа юм. 48 мандаттай, 26 томсгосон тойргоор можаратори системээр сонгууль явуулах энэ хуулийн заалт хүчин төгөлдөр байгаа. 28 мандатыг томсгосон тойргоос пропорцианаль системээр явуулах үүд хаалга нээлттэй байгаа гэж үзэж байна. Сонгуулийн хуудсанд хоёр янзын тэмдэглэгээ хийдэг байсан. Нэгдүгээрт нь можаратори системээр өгөх жагсаалтууд байдаг. Нам болон нэр дэвшигчид тэгээд хүнээ сонгодог. Хоёрдугаарт нь пропорцианаль системээр намын нэр дугуйлдаг байсан. Одоо бид хуулиндаа өөрчлөлт оруулаад намын нэр дугуйлдагийг болиод зөвхөн тухайн намаас нэр дэвшсэн хүнийг сонгож дугуйлах замаар саналаа өгвөл пропорцианаль системийг цаашид мөрдөөд явах бололцоо байна. Хуулинд том өөрчлөлт хийхгүйгээр байгаа агуулгад нийцүүлээд холимог системээр явуулах бололцоо байна гэдгийг “Шударга ёс” эвсэл албан ёсны байр сууриа илэрхийлсэн хэмээсэн юм.

 

Засаг задрахгүй байх бололцоотой

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн  сонирхсон асуултад хариулав.

 

-МАХН-аас гарах уу?

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

- Сонгуулийн системд өөрчлөлт орох нь ойлгомжтой болсон. Хүнээ сонгодог систем рүү явах нь тодорхой. Тойргууд дээр хүчтэй өрсөлдөөн болно. Энэ явцад улс төрийн намууд хүчээ нэгтгэх, сонгогчдын саналыг сарниулахгүй байх ажил хийж байна. Ямартай ч бид хоёр Хувьсгалт намаас гарах өргөдлөө намынхаа даргад өгч байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Цэцийн дүгнэлт 2016 оны 4 дүгээр сарын 22-нд гарсан. Өнөөдрийг хүртэл Цэцийн дүгнэлтийг яаралтай шийдэж төрийн ажлыг гацаахгүй явуулах ёстой байсан. Тиймээс “Шударга ёс” эвсэл Цэцийн дүгнэлтээр завсарлага авахыг эсэргүүцэж байсан. Ард иргэдтэй уулзаж байхад 28 жагсаалтыг эсэргүүцэж ярьдаг. 28 хүний дотор төрд ажиллаж үзээгүй хүмүүс орж байна гэж шүүмжилж байгаа. МАХН-аас гарах өргөдлөө бичээд өнөөдөр өгнө.

 

-ҮХЦ-ийн дүгнэлтээр “Шударга ёс” эвсэл шударга бус үйлдлээр завсарлага авсан.  Нэг өдрийн ч өмнө ч болов шийдэх ёстой энэ асуудлыг авч хэлэлцэхгүйгээр завсарлага авсныг нь бид буруу үйл ажиллагаа гэж үзэж байгаа.

 

-МАХН-аасаа гарч байгаа шалтгаан юу вэ?

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Сонгуульд оролцож байгаа аливаа субъект амжилт гаргахын төлөө ордог. Амжилт гаргахын төлөө бүхий л боломжийг ашиглах учиртай.  Энэ удаа УИХ болон орон нутгийн сонгууль хамтдаа болно. Сүхбаатар аймгийн  МАН, МАХН-ын гишүүд  энэ сонгуульд нэг болж хамтран ажиллая гэдэг саналыг надад тавьсан.   Саналаа хувааж сонгуульд амжилтгүй оролцож байх сургамжаа давтахгүй байя гэж олон удаа тавьж байсан. Сонгуульд нэг зорилго чиглэлтэй улс төрийн намууд хүчээ нэгтгэж, нэгдэж, хамтарч оролцох нь зүйтэй гэдэг байр суурин дээр би хатуу зогсож байгаа. Тийм учраас энэ бололцоог нээх үүднээс МАХН-аасаа гарч МАН-тай хамтарч ажиллахаар шийдсэн байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-2012 оны дөрөвдүгээр сард  хэлмэгдүүлэлт гэж айхтар асуудал болсон. 600 орчим цагдаагаар хүрээлүүлж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан. Монголд шударга зүйл байна уу, төрийн гурван өндөрлөгт байсан хүнээ баривчилж болохгүй гэсэн үүднээс бид хэлмэгдүүлэлтийн төлөө 4 жил зүтгэсэн.  Улс төрийн хүчнүүдийн төвлөрөл бий болж байгаа энэ үед МАН, МАХН хоёр сонгуульд хамтарч ажиллах ёстой гэсэн хатуу байр суурийг дөрвөн жил илэрхийлсэн. Хэвлэлийн ярилцага болгондоо хэлж байгаа. Тасарсан мах, үсэрсэн цус, бид. 99.9 хувь нь нэг үзэл бодолтой найзууд байдаг. МАН, МАХН-ын эвсэх асуудлыг зохион байгуулах Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг онц сайн ажилласан. Ажлын хэсэг олон зүйл дээр тохирсны дотор МАХН-д өөрт нь ашигтай хэд хэдэн зүйлийг ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан тусгуулсан байлаа. 76 мандатын 25-ыг нь МАХН, 51-ийг нь МАН-аас байхаар тохирсон нь том үзүүлэлт.  Мөн УИХ-ын дарга Ерөнхий сайдын аль нэгийг нь сөөлжүүлж авна. Мөн эвслийн удирдах зөвлөлийг 50:50 хувийн харьцаатай заасан. Улс төрийн бүх хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө тууштай хамтран ажиллана. МАН, МАХН-ын аль нэг субъектийг сонгуульд оролцуулахгүй байх тохиолдолд хамтдаа тэмцэнэ гэсэн асуудал тус тус яригдсан боловч харамсалтай нь хэрэгжүүлж чадаагүй. Миний бие МАХН-ын бага чуулган дээр МАН, МАХН-ын дарга нар хамтдаа асуудлаа шийд гэсэн асуудал тавьсан.  Бага хурал, чуулганаа завсарлуулаад хоёр намын дарга нар уулзсан. Харамсалтай нь шинэ асуудлыг МАХН-ын дарга тавьсан гэж сонссон.  Энэ мэтчлэн хамгийн сайн хамтарч ажиллаж байсан МАН, МАХН сонгуульд эвсэж орж чадахгүй болсон нь намаасаа гарах нэг үндэслэл. Бид хоёр МАХН, МАН-ыг нэг улс төрийн хүчин болгохын төлөө ажиллана. МАХН-ынхан ИЗНН, Эх орон нам, АН-тай  асуудлаар хамтарч ажилласан. Үр дүн нь хэр байсныг мэдэхгүй.

 

-“Шударга ёс” эвслээс хоёр гишүүн гарсан тохиолдолд Засгийн газар ч огцрох уу?

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Бид хоёр бие даагаад улс төрийн сонголтоо хийсэн улстөрчид. Бодлого үйл ажиллагаа нягт явж ирсэн. Бидний хувьд өөрсдийн итгэл үнэмшлээр намынхаа дүрмийн дагуу энэ асуудлаа тавьж байгаа. Хэлж ярих үгээ, хийх ажлаа хүн болгоноор алхам тутамдаа заалгаад байх улстөрчид биш гэдгийг та бүхэн маань эрхбиш болгооно биз ээ. Эвслийн бүлгээс гарснаас Засаг задрахгүй байх бололцоо байгаа гэж ойлгож байна.

 

-МАН-д хэзээ элсэх вэ?

-Бид албан ёсоор МАН-д хүсэлтээ гаргаж дүрмийн дагуу гишүүнчлэлээ сэргээнэ.

 

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
улааны толгойг авч тайрах ёстой шүү дээ. махыг хятадуудад өгөөд тавиад туусан даа. энэ 2 өөрийн толгой байхгүй ээ. наймаагаа л хийж байвал барав.
2021-08-05
Зочин:
Uhaantai hun uu haha. Ulstoriin tavtsangaas archigdaj chadahgui uhen hatan zuuraldah shaltgaan yu bn. avilga
2016-05-05
Зочин:
Шууд гээд Новшиин сайт бн аа ,Хэнии мэдлиин юм дандаа хагалан бутаргах үйл ажил хиидэг үүнииг хаавал таарна
2016-05-05
Зочин:
Ene 2 hunii songolt zuv ed nar yamar bayanselenge baasankhuu bishdee . Uuriin bodoltoi humuus, enkhbayariin hamjlagat ard mungu zugluullagch ni bish bolj bolj zuv
2016-05-04
Зочин:
Зөв л дөө. Тэр үед МАН энэ 2-т тойрог өгөөгүй биз. МАХН-д ороогүй бол өнөөдөр улс төрийн хувьд арчигдсан байхгүй юу. Ийм нөхцөлийг даваад улс төрийн тавцан дээр оршсоор байгаа хүмүүсийг ухаантай гэхгүй бол хэнийгээ ухаантай гэх вэ бид чинь. Ямар АН руу ороод буцаж МАН руу ирж байгаа биш
2016-05-04
Зочин:
Uhaantai hun uu haha. Ulstoriin tavtsangaas archigdaj chadahgui uhen hatan zuuraldah shaltgaan yu bn. avilga
Зочин:
zuv
2016-05-04
МАХН гишүүдэд:
enkhbayar bolon MAKHN udirdakh zubluliin gishuudee nad 2 urbagchaa songuulid ner debshigchdiig burtgej duustal uuruur khelbel 9 duustal namaasaa khasaj shiidber buu garga. nerdebshikh bolomjgui bolgo. namiin sankhuu busad asuudlaa shiid geed shuukhed khen negen urgudul garga. megbel ungursun 12 ond Narangerel Dubchin nar shig khasaltaa khiilgeegui gedeg asuudal uusne
2016-05-04
Зочин:
Чингэс хааны уед бол энэ 2 урвагчийг шууд цаазлах байсан одоогийн хумуус хун биш болжээ
2016-05-04
zochin:
n.Terbishdagwa n.Ulaan 2 gishuunde bayatlaj bna odoo ta hed negdej neg hunii tuluu bish niit ard tumniihe tuluu ajillahgui boluls eh oron gej bgui bolohnee MAH ene 2 gishuune bayartaigaar huleej awarai Bi SXDuuregt amdatdag Terbishdagwa gishunde sanalaa ugnu
2016-05-04
Юу гээд солиороод байгаа юм бэ?:
МАН-аас анх гүйж гарчихаад одоо буцаж орно үгүй бол МАХН аас гарна гэсэн чинь юу гэсэн үг вэ
2016-05-04
иргэн:
За даа урвагчид хэзээ ч урвагчид л байдаг.Улааныг үзгж урваж шарыг харж шарваганаа гэж хөөрхийлөлтэй амьтад
2016-05-04
kkkk 60 hured ch uhaan suudgui eee:
EVII DEE ZUNUJ ORHIJ KKK YU YARIAD BGAAGAAVCH MDEHGUI YUM FAA
2016-05-04
Зочин:
Yamar ch heregui hognuud
2016-05-04
Зочин:
Урвагчид гэхээс өөрөөр харагдахгүй л байна даа! Энэ 2-оос өөр зөндөө залуучууд бий шүү дээ. Энхбаяр гуайг дэмжих болноо.
2016-05-04
Зочин:
Нам нь олон түмний эрх ашгаас урваад авлигалын зам руу орчихоор урвагч намаас сална гэдэг ЭХ ОРЧОНЧИД гэсэн үг шүүдээ!!!
2016-05-04
ааа:
ТӨРД АЖИИЛААЖ СУРСАН гэдэг чинь ХОЦРОГДСОН ИДЭГДСЭН гэсэн ҮН МОНГОЛ УЛСАД өөр зарчмаар УХРАХ биш ХӨГЖИХ ШИНЭ хүмүүс хэрэгтэй байна ТА нар бол ЯАЖ мөнгө хаяж ЯАЖ идэхээ мэднэ.
2016-05-04
АН:
УРВАГЧ УЛААН
2016-05-04
санал:
за даа энэ бол төрд хэрэгтэй л зайрангууд ЯЛАНГУА ТЭРБИШДАВГА ГИШҮҮН ТА -н ЗӨВ БАЙХААДАА ЯМАРЧ БАЙСАН СУУДАЛ АВАХ Л ХҮМҮҮСДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ
2016-05-04
Зочин:
Zailacheee muu 2 idej uuj HANADAGGUI 2 lalaraa zeelsrn munguu ugucheee anhbayrt sejgiii gemgui tsarailsan novshoii
2016-05-04
иргэн:
За даа урвагчид хэзээ ч урвагчид л байдаг.Улааныг үзгж урваж шарыг харж шарваганаа гэж хөөрхийлөлтэй амьтад
cvb:
zob
2016-05-04
cvb:
zob
2016-05-04
Зочин:
mash zuv unen shdee Enkhbayariin hamjlagat ard biosh ene 2. Enkhbayar denduu suuliin ued BI Bi geed baisiin m daa
2016-05-04