Солонгост гэрээгээр ажиллах иргэдийн шалгалтын хуваарь гарчээ
2016-05-04

 

БНСУ-д гэрээгээр ажиллах зорилгоор 2016 оны солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(EPS-TOPIK)-нд бүртгүүлсэн иргэдийн анхааралд: 

 

1. ШАЛГАЛТ АВАХ САР ӨДӨР : 2016. 05.14 (Бямба гараг) – 5.15 (Ням гариг)

 

2. ШАЛГАЛТ АВАХ ЦАГ :

 

1, 3-р ээлж : 10:00-11:10         (Унших 10:00-10:40, Сонсох 10:40-11:10)

2, 4-р ээлж : 14:00-15:10         (Унших 14:00-14:40, Сонсох 14:40-15:10)

-Шалгуулагч нь заасан газар заасан цагт суудлаа эзэлж бэлэн байх ёстой. Шалгалт авах сар өдөр цагийг мөрдөөгүй бол шалгалтад оруулахгүй.

 

Шалгуулагчийн ангид бэлэн байх цаг:

 

1, 3-р ээлж 08:30цагт, 2, 4-р ээлж 12:30  цагт ирсэн байх ёстой.

*Хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхаарна уу.

-Шалгалт өгөх ангийг шалгалт авах тухайн өдөр самбар дээр тавина.

 

3. ШАЛГАЛТАД ОРОХ ХҮМҮҮСТ ӨГӨХ АНХААРУУЛГА

 

• Өөрийн шалгалт өгөх газар өдөр цагийг сайн лавлахыг анхааруулж байна.

• Шалгалтын өдөр шалгуулагчид тест ба хариултын хуудас тус бүр нэг нэгийг тараах бөгөөд хариултын хуудсан дээр шалгуулагчийн овог нэр, бүртгэлийн дугаар, вариант нь хэвлэгдсэн байна.

• Шалгуулагч нь хариултын хуудсыг авангуутаа өөрийн овог нэр, бүртгэлийн дугаартай ижил эсэхийг тулгаж үзэх хэрэгтэй бөгөөд хариултын хуудсан дээрх вариант(A, B, C, D)-тай ижил варианттай тест авч бөглөх ёстой.

• Тестийн вариант тулгаж үзэлгүйгээр аван бөглөснөөс үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээх тул тараасан тестийн вариант хариултын хуудсын варианттай ижил эсэхийг шалгалт эхлэхээс өмнө заавал шалгаж үзэх хэрэгтэй.

• Хариултын хуудас 1 хүнд нэгийг тараах бөгөөд засах юм уу солих боломжгүй учраас хариултын хуудсаа анхааралтай бөглөх хэрэгтэй.

• Шингэн болон туузан штрихээр зассан тохиолдолд буруу хариулсанд тооцогдоно.

• Шалгалтын төв комиссын гишүүд ба хянагч нар бүх шалгуулагчийн зургийг царайтай тулгалт хийх тул шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авчирна уу. (Иргэний үнэмлэхгүй ирсэн бол шалгалтанд оруулахгүй.)

• Шалгалтанд хар өнгийн тосон балтай ирэх хэрэгтэй. (Харандаа, эсвэл өөр өнгийн балаар бөглөсөн тохиолдолд хүчингүйд тооцно.)

• Шалгалтын дундуур бие засах газар орох боломжгүй бөгөөд шалгалт дуустал ангиас гарч болохгүй. (Шалгалтын дундуур ангиас гарвал шалгалтыг хүчингүйд тооцно.)

• Шалгалтын байранд гар утас гэх мэт харилцаа холбооны хэрэгсэл ашиглахыг хориглоно. (Биедээ авч орох болон ашиглавал зүй бус үйлдэл гаргасанд тооцно.)

• Зүй бус үйлдэл гаргасан нь батлагдвал тухайн шалгалтыг хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.

 

4. Шалгалтын дугаараар шалгалт өгөх газар болон өдрийн хуваарь

 

УЛААНБААТАР    16.5.14 (БЯМБА)

 

1-Р ЭЭЛЖ (08: 30 ) 01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж    50413997-50414496

                                    02) 96-р сургууль      50409779-50410682

                                    03) 2-р сургууль        50400001-50400814

                                    04) 44-р сургууль      50403230-50403829

                                    05) 75-р сургууль      50405610-50406210

                                    06) 12-р сургууль      50411584-50412183

2-Р ЭЭЛЖ (12:30) 01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж    50414497-50414998

                                    02) 96-р сургууль      50407995-50408898

                                    03) 2-р сургууль        50400815-50401633

                                    04) 44-р сургууль      50403830-50404429

                                    05) 75-р сургууль      50406211-50406813

                                    06) 12-р сургууль      50412184-50412785

УЛААНБААТАР      ‘16.5.15

(НЯМ) 3-Р ЭЭЛЖ (08:30) 01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж    50414999-50415498

                                    02) 96-р сургууль      50410683-50411583

                                    03) 2-р сургууль        50401634-50402446

                                    04) 44-р сургууль      50404430-50405029

                                    05) 75-р сургууль      50406814-50407414

                                    06) 12-р сургууль      50412786-50413415

4-Р ЭЭЛЖ (12:30) 01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж    50415499-50416000

                                    02) 96-р сургууль      50408899-50409778

                                    03) 2-р сургууль        50402447-50403229

                                    04) 44-р сургууль      50405030-50405609

                                    05) 75-р сургууль      50407415-50407994

                                    06) 12-р сургууль      50413416-50413996

Shuud.mn
Сонин хачин