Цагдаагийн байгууллага мэдээлэл худалдаж авна
2016-05-04

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Шувуун фабрик”-д оршин суух хаягтай иргэн Д нь цагдаагийн байгууллагад Төв аймгийн Алтанбулаг сумын II багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газарт шатсан цогцос байна гэх мэдээллийг өгчээ. Уг цогцос 40 орчим насны, эрэгтэй, үүдэнд шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 167-175 см өндөртэй хүнийх аж.

 

Амь хохирогчийг хэн болохыг тогтоохоор Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. 

 

Мөн цагдаагийн байгууллага 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө гэрээсээ гараад сураггүй алга болсон хүмүүсийн талаархи мэдээллийг 99067534, 99054200 дугаарын утсаар авч байна. Иргэд Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газарт биеэр ирж мэдэгдэж болох бөгөөд мэдээллийг төлбөртэй авч, нууцлах юм байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин