Швейцарь дахь монголчуудын хандивыг ХӨСҮТ-д хүлээлгэн өгнө
2016-05-05

09.00 цагт: “Монгол уншлага зан үйлийн уламжлал, шинэчлэлийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хуульзүйн үндэсний төвийн хурлын зааланд болно.  Утас: 96655955, 96662270


09.00 цагт: Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй зааланд Мэргэжлийн хяналтын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас 91989890


10.00 цагт: Сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 33 дахь жилдээ уламжлал болгон зохион явуулж байгаа "Замын хөдөлгөөний цагаан толгой 2016" тэмцээний аврага шалгаруулах тэмцээн ЦЕГ-ын Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвд болно. Утас: 93128808, 93021019


10.00 цагт: Монгол-Солонгосын Политехник коллежид "Шилдэг цахим хичээл-2016" улсын уралдааны нээлт болно. Нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно. Утас: 91915340,  96006901


10.00 цагт: “Ази, Номхон далайн бүсийн 2016 оны нийгэм, эдийн засгийн тойм” хүртээмжтэй өсөлт ба тогтвортой хөгжлийн төлөөх бүтээмжийг нэмэгдүүлэх нь сэдэвт судалгааг танилцуулах ажиллагаа НҮБ-ын байрны 3-р давхрын Хурлын танхимд болно. Утас: 99135393, 99702630


10.00 цагт: Дэлхийн Эх баригч нарын өдрийг тохиолдуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Чингисийн талбай хүртэл баярын парад болно. Утас 88048382


10.00 цагт: Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаан ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болно. Мөн 12.00 цагт тус хуралдааны протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа ГХЯ-ны "Мутрын түшээ" танхимд болно. Утас: 89010515


10.00 цагт: Швейцарь улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудын төлөөлөл хандив цуглуулах аян өрнүүлж эмнэлгүүдэд дутагдалтай байгаа багаж техник хэрэгслийг худалдан авсан бөгөөд Халдварт өвчин судлалын Үндэсний төвд багаж тоног төхөөрөмж, хандиваа гардуулан өгөх юм байна. 


10.30 цагт: Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн барилгын асуудал удаашралтай байгаатай холбогдуулан багш, эцэг эхийн төлөөлөл тайван жагсаал цуглаан хийж шаардах бичгүүдийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлнэ. Утас: 96015669, 99120589, 96071448


10.30 цагт: Нийслэлийн ИТХ-аас 2014 онд гаргасан шийдвэрийн дагуу Зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй, жолооч нарын үзэгдэх орчинд нөлөөлөхөөр байрлуулсан самбаруудыг буулгах ажил үргэлжилж байгаа талаар мэдээлэл өгөхөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал Хангарди ордоны 14 давхарын Б зааланд болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Утас: 96586689


12.00 цагт: АСЕМ-ын хурлуудын зохион байгуулалтад 1500 орчим сайн дурын ажилтнуудыг сургалтад хамруулж байгаатай холбогдуулан сайн дурынхны штаб, сургалт, зохион байгуулалт, үүрэгт ажлуудын талаар  МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 263692, 99732501


12.00 цагт: Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд болох "Сайдын цаг" уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно.


14.00 цагт:  “Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжээс энэ удаад Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн тэргүүлэх профессор С.Дулам багшийг урьж “Нүүдлийн соёл, иргэншил аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох нь” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулна. Сургалт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн хурлын танхимд болно. Утас: 76113366; 88113679, 99906083

 
Shuud.mn
Сонин хачин