Хятадын Худалдааны сайд айлчилж байна
2016-05-05

 

БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн өнөөдөр Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаанд оролцох юм байна. 

 

Тус хуралдаан 10:00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Харин 12:00 цагт тус хуралдааны протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болно. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин