Жон Кейсис кампанит ажлаа зогсоолоо
2016-05-05

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль сөрөг хүчин Бүгд найрамдах намыг тэргүүлэн өрсөлдөхөөр намын сунгаанд өрсөлдөж буй Охайо мужийн Засаг дарга Жон Кейсис кампанит ажлаа түр зогсоосон талаар “www.theguardian.com” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Колумбс хотын дэмжигчидтэй уулзах үеэрээ энэ тухайгаа мэдэгджээ.

 

Кейсис “Энэ удаагийн сонгуульд Бүгд найрамдахчууд ялалт байгуулах ёстой. Би удахгүй кампанит ажлаа үргэлжүүлэх эсэхээ шийдвэрлэх болно. Одоогоор албан ёсны  шийдвэрээ гаргаагүй байна” гэж хэлсэн байна.

 

Трампийн нам доторх гол өрсөлдөгч Флорида мужийн сенатор Тед Круз өчигдөр нэрээ татсан билээ. Ийнхүү Трамп намаа тэргүүлэн сонгуульд өрсөлдөх нь бараг тодорхой болоод байна.

 

Кейсис энэ амралтын өдөр кампанит ажлаа үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлэх юм. Трамп өчигдөр “CNN” агентлагт “Би намын сунгаанд ялна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ удаагийн сонгуульд Хилари Клинтонтай өрсөлдмөөр байна. Би түүнийг ялж чадна” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин