Хүн гишгэсэн цагдааг шалгаж байна

Өнөөдөр олон нийтийн сүлжээнд нэг иргэнийг баривчлахдаа дээр нь гишгэж буй цагдаа эмэгтэйн зураг шүүмжлэл дагуулав. Хичнээн хэтрүүлж уусан ч хүнийг ингэж баривчилж болохгүй хэмээн шүүмжлэл дагуулсан тус зургийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн үндсэн албан хаагч биш. Олон нийтийн цагдаа байна, шалгаж байгаа" гэсэн хариултыг өгөв.
Олон нийтийн цагдаа нар хууль тогтоомж сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг оролцуулах чиглэлээр ажиллах үүрэгтэй юм байна. Одоогоор 224 иргэн олон нийтийн цагдаагийн үүргийг гүйцэтгэж байна. Тэдний цалинг өнгөрсөн дөрөвдүгээр сард нэмж, 439 мянган төгрөг болгосон юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ