Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй
2016-05-05

  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гарахаа өчигдөр  мэдэгдлээ. Тэд  намаасаа гарах өргөдлөө намын дарга Н.Энхбаяртаа, бүлгээс гарах өргөдлөө Шударга ёс эвслийн бүлгийн дарга О.Баасанхүү нарт өгөх юм байна.

 

Өнгөрсөн сонгуулийн өмнө МАН хоёр хуваагдаж, үүний дараа 2012 оны хавар Д.Тэрбишдагва болон Ч.Улаан нар МАН-аас "өрх" тусгаарлаж, Н.Энхбаярын нам МАХН-д орсон. Ч.Улаан МАХН-аас нэрсийн жагсаалтаар сонгогдож, Д.Тэрбишдагва 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж Их хуралд гарсан юм. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ийнхүү намаасаа гарснаар Шударга ёс эвслийн бүлэг задарна. Эвслийн бүлэг задарснаар Засгийн газар давхарт өөрчлөлт орох нөхцөл байдал үүснэ. Уг нь хоёрхон сар улс эх орныхоо тогтвортой байдлын төлөө уужуу ухаан гаргасан бол тэд ирэх сонгуулиар илүү оноо авах байлаа. Гэтэл ердөө дахиад дөрвөн жил чуулганы танхимд бөглөөс болж суухынхаа төлөө итгэл хүлээлгэж байсан намын нөхдөө хаяад явдаг болжээ.  Ёстой л нөгөө буцах бэрд үнээ тугал нийлэх нь хамаагүй гэгчийг Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар өөрийн биеэр ийнхүү харууллаа.

Shuud.mn
Сонин хачин
сонгогч:
монгол төрийг самарч байгаа энхбаярын хуруу хумсыг хугалаж байна гэж бодож бнаа. Харин их хуралд гишүүн болох гэж улаарч зүтгэвэл ч буруу л болов уу. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй . Энэ жил ар талд ажиллавал илүү нэр хүндтэй бх.
2016-05-06
irgen:
SONGUULI BOLOH GEED MAHN-s GARAH MAGADLALTAI HUMUUSIIG NI DARAMTLAAD NAMAAS NI GARGAAD BAIGAA UM SHIG BAINA DAA
2016-05-05
Зочин:
Улаан,Тэрбишдагва гишүүдийн гаргасан шийдвэр зөв байхаа Энэ 2 гишүүн угшил нэгтэй намуудыг нэгтгэх талаар байнга ярьж зүтгэж байсан нь алхам бүрд мэдрэгдэж байсан Энхбаяр гэдэг хүний хэлснийг дагаж харцаар нь явахаар улс төрчид биш ээ Ер нь Энхбаяр гэдэг хүнээс л болж намууд 2 салсан гэдгийг хүн бүр мэдэж байгаа байлгүй дээ
2016-05-05
Зочин:
harin chig ynench zytgesen bysyy....bolohoo boliod l.....
2016-05-05
Зочин:
harin chig ynench zytgesen bysyy....bolohoo boliod l.....
2016-05-05
зочин:
Харин ч шуналтай олон ааштай чөтгөртэй овоо хэдэн жил зууралдлаа. Энэ 2 ч зовох цагт нөхрийн чанар гаргасан байхаа. Уянга ч мэдэхгүй ээ. Ашиг хаана уянга тэнд ...
2016-05-05
Зочин:
Үйл хэрэгтээ туушгүй үнэний төлөө бус хүмүүсийг шахан зайлуулах хэрэгтэй
2016-05-05
HJJHJHJ:
Урваач, шарваач нар минь урваж, шарвасаар Монгол Улсыг дампууралд хүргэж байгаагаа ойлгож улс төрөөс зайлсан чинь дээр шүү
2016-05-05
засс:
тогтворгүйтээд байх юу байдын угаасаа 2 сарын настай шинэ сайд томилох хэрэг байхгүй огцорлоо гэхэд үүрэг гүйцэтгэгчээрээ л дуусышд
2016-05-05