“Цахим банкны аян”-ы хоёр дахь тохирлын эзэд шагналаа гардан авлаа
2016-05-05

 

ХААН Банкнаас орон даяар зарласан “Цахим банкны аян”-ы хоёр дахь 14 хоногийн тохирлын эзэд   5-р сарын 1-нд  МҮОНТ-ээр тодорсон билээ.

 

“Цахим банкны аян”-ы хоёр дахь тохирлын ширээний компьютерын азтанаар УБ хотын харилцагч Л.Халиунаа, Сүхбаатар аймгийн харилцагч П.Батбаяр нар, Нөүтбүүкний азтанаар УБ хотын харилцагч Д.Амартүвшин, iPad-ны азтанаар УБ хотын харилцагч Б.Энхзаяа, iPhone6s гар утасны азтанаар Дорноговь аймгийн  харилцагч Д.Хишиг-Од, Токио хотод аялах эрхийн азтанаар Булган аймгийн харилцагч Д.Одгэрэл нар тодорч 5-р сарын 4-ний өдөр шагналаа гардан авлаа.   

 

Ингээд азтануудын сэтгэгдлээс хүргэе.

 

 

Токио хотод аялах эрхийн эзэн азтан Д.Одгэрэл: Би Булган аймгийн ЕБДС-д ажилладаг. ХААН Банкаас “Токио хот руу аялах эрхийн эзэн боллоо гэж” утсаар ярихад их баярласан. Миний хувьд энэ аялал гадаад улс руу аялах анхны аялал болохоор маш их баяртай байна.  Би Мобайл банкыг анх нэвтрүүлсэн цагаас нь ашиглаж төлбөр тооцоогоо хийж байгаа. Мобайл банкаар дансаа ч хянаад төлбөр тооцоогоо ч хийдэг учраас бусад ажлаа амжуулах цаг их гардаг.

 

 

iPhone6S гар утасны азтан Д.Хишиг-Од: Би хувиараа худалдаа эрхэлдэг. Манай гэр бүлийнхэн бүгд л цахим банкны үйлчилгээг авч, хэдийнэ хэрэглэж сурсан. Цахим банк ашигласнаас хойш банкинд дугаарлаагүй удаж байна. Дансандаа орлого хийх бол Экспресс банкаар үйлчлүүлчихдэг. Цахим банк нэг ашиглаад сурчихвал цаг хэмнээд зогсохгүй олон боломжийг олгодог юм билээ.  Би азтан болсондоо маш их баяртай байна.

 

 

iPad-ны азтаны төлөөлөл Ж.Даваагэрэл: Манай гэр бүл барилгын материалын бизнес эрхэлдэг. ХААН Банкны Мобайл банкыг хүн бүр мэддэг учраас худалдаа хийсэн үйлчлүүлэгчид маань “Мобайл банк байгаа юу”  гэдэг. Мобайл банк найдвартай, эрсдэлгүй байдаг.   

 

 

Нөүтбүүкний азтан Д.Амартүвшин: Би хувиараа бизнес эрхэлдэг учраас өдрийн орлогоо дансандаа хийх шаардлага нэлээд гардаг. Тиймээс 24 цагийн турш нээлттэй үйлчилдэг Экспресс банкны АТМ-ыг тогтмол ашигладаг. Экспресс банкны АТМ-аар  нэг дор 5 сая төгрөг дансандаа хийж, бас зарлага гаргаж болдог нь таалагдсан.

 

 

Ширээний компьютерийн эзэн болсон харилцагч Л.Халиунаа: Би МУИС-ийн 3-р курсын оюутан. ХААН Банкны төлбөрийн картаар үйлчлүүлээд азтан боллоо. Одоо үйлчилгээний газрууд картаар үйлчлэх нь ихэссэн. Тиймээс төлбөрийн карттай байхад л бэлэн мөнгө авч явах шаардлагагүй болсон санагдсан. Картаар үйлчлүүлэх нь бэлэн мөнгөний эрсдэлгүй. Тэгээд ч цахим банкны бусад үйлчилгээнд бүртгүүлсэн болохоор хийсэн гүйлгээ бүрээ хянаж, дансныхаа үлдэгдлийг мэддэг.

 

Ширээний компьютерийн эзэн болсон харилцагч П.Батбаяр: Би Зэвсэгт хүчний 310-р ангийн Батальоны штабад ажилладаг. ХААН Банкны бүх төрлийн цахим үйлчилгээг ашигладаг. Интернэтэд орох боломжтой үед Интернэт банкаа, гадуур ажилтай явахдаа Ухаалаг банк, Мобайл банкаа ашигладаг. Банкны үйлчилгээг гар утсаараа авч болдог болсонд баяртай байдаг. Энэ нь одоогийн завгүй үед цаг хэмнэх боломж олгож байгаа юм.

 

Аяны хүрээнд 14 хоног тутам харилцагч таны  аль нэг цахим банкаар дагнан хийсэн 5 болон түүнээс дээш гүйлгээнд 1 тохирлын эрхтэй ззснэ. Мөн И-Биллинг үйлчилгээнд шинээр бүртгүүлсэн харилцагч бүрт 1 тохирлын эрх нэмэгдэж,  урамшуулалт аянд оролцох юм.       

 

Дараагийн  тохирлын эзэд 5-р сарын 15-ны Ням гарагт МҮОНТ-ийн 1-р сувгаар тодорно.    

 

Та аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  яг одоо  131917 дугаарт мессеж илгээж, info.khanbank.com  хаягт хандан, эсвэл 1800-1917 дугаарт залгах боломжтой.

Shuud.mn
Сонин хачин