Бүх зүйлээ зогсоогоод сонгуулийг ярь?
2016-05-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа хоёр цаг хойшилж эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалж байна. Хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ танилцуулав.

 

-Цаашдаа ямар ямар асуудал хэлэлцээд шийдвэр гаргах вэ гэдэг дээр УИХ-ын удирдлагын түвшинд ярилцаад шийдээд явъя. Буруу зөрүү юм гарчих гээд байна гэдэг санаа хэлсэн. Энэ талаар яриа явагдаагүй юм шиг л харагдаад байх юм. Өглөө би хамгийн түрүүн чуулганы танхимд ирсэн. Ж.Батсуурь гишүүн сууж байсан. АН-ын бүлгээс Б.Гарамбаатар л ирэх юм. Байхгүй гишүүний картыг хийж ирц бүрдүүллээ. Зарим гишүүд 4 ширээний ард гүйж кноп дарж байна. УИХ-ын дарга 3 орлогчтой. Нам, эвслийн ажлыг зохицуул гэж та нарыг томилсон. Энэ бүхнээ ярилцаач ээ. Р.Гончигдорж дарга та картаа хийснээр шийдээд явна гэдэг чинь сөрөг хүчин орж ирэхгүй байна гэсэн санаа. Одоо сонгуулийн асуудлаа ярьж, хуулийн хэлэлцүүлгээ хийгээч ээ. Юу яасан геодизи вэ. Аминд тулсан асуудал сонгууль боллоо. УИХ өөрөө сонгуулийн хэлэлцүүлгийг тодорхойгүй явж байгаа нь улс төрийн тогтворгүй байдлыг бий болголоо. Өнөө маргаашдаа Сонгуулийн хуулийг хэлэлцэх нь нэг номерын асуудал. Одоо бусад бүх зүйлээ зогсоо” гэлээ.  УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Ц.Нямдорж гишүүнтэй санал нэг байна. Гэхдээ одоо Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн асуудлаар санал хураалт явуулъя.  Дараагаар нь Шүүх байгуулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулъя. Учир нь цаг хугацаатай асуудал” гэлээ. Ингээд Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн асуудлаар санал хураалт явуулав. Гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Үүний дараагаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийн Санал хураалтаар гишүү Дараагаар нь Шүүхийн байгуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За Нямка ч яах вэ. Харин энэ Элбэгдорж Бат үүл хоёр монголыг минь дуусгах нь ХӨХ ПАСПОРТ
2016-05-05
зочин:
Хэлж ярьж буй үг бүхэн нь хатуу ч гэсэн үнэ цэнэтэй байдаг Нямдорж гишүүн шиг хүн олон байгаасай
2016-05-05
оюун:
энэ сонгууль монголчууд бидий хувь заяаг тодорхойлох болно сонголтоо зөв хийж дахиад ирээдүйгээ МАНАНтуулахгүй сайхан амьдрах цаг болсон. монгол хүн монгол нутагтаа эзэн нь байх цаг ирсэн.
2016-05-05
оюун:
энэ сонгууль монголчууд бидий хувь заяаг тодорхойлох болно сонголтоо зөв хийж дахиад ирээдүйгээ МАНАНтуулахгүй сайхан амьдрах цаг болсон. монгол хүн монгол нутагтаа эзэн нь байх цаг ирсэн.
2016-05-05
батхан:
Өртэй хүн үхдэггүй гэхчлэн энэ нийгэмд монголчууд мөддөө үхэхгүй юм байна л даа?
2016-05-05
батхан:
Ажилгүй ядууралтай амаараа шороо үмхсэн иргэдээ 1 сар яах гэсэн бусад зүйл ээ орхиод сонгууль ярь гээд байгаам болдоо?
2016-05-05
батхан:
Ард иргэд эх орон газар шороогоо зарсан олигархи бүлэглэл болох МАНАН-г дэмжиж болдоггүй юм ш дээ. Жижиг тойрог нь МАНАН-гийн олгирахуудад ашигтай байна. Тийм учраас Томсгосон нэг тойргоор сонгуулиа явуулья.
2016-05-05
батхан:
Ард иргэд эх орон газар шороогоо зарсан олигархи бүлэглэл болох МАНАН-г дэмжиж болдоггүй юм ш дээ. Жижиг тойрог нь МАНАН-гийн олгирахуудад ашигтай байна. Тийм учраас Томсгосон нэг тойргоор сонгуулиа явуулья.
2016-05-05
Зочин:
АРД ИРГЭД,АЙЛ ӨРХИЙН АМЬДРАЛ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭЖ,ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР ЭРС ДОРОЙТЛОО.СОНГУУЛЬД ХЭНИЙГ СОНГОХ ВЭ.ЯАГААД ИЙМ ЯДУУРЧВАА
2016-05-05