”Шударга ёс” эвслийн бүлэг задарсныг мэдэгдэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч, МАН-д элссэнээ УИХ-ын даргад бичгээр ирүүлсэн байна. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд уг бичгийг гишүүдэд танилцуулав. Дээрх хоёр гишүүн МАН-д элссэнээр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 6 гишүүнтэй болж, бүлгийн хэмжээнд байх эрхзүйн чадамжгүй болж байгаа юм. УИХ-ын дэгийн тухай хуульд 8 ба түүнээс дээш гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах заалттай. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын гишүүн бүлгээс гарахад УИХ-ын дэгд заасны дагуу бүлгийн гишүүдийн тоо хэмжээнд хүрэхгүй бол задардаг. Энэ дагуу МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг задарсныг мэдэгдье” гэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ