Дүрвэгсдийн хуаранд цохилт өгчээ
2016-05-06

Сирийн зүүн хэсэгт байрлах дүрвэгсдийн хуаранд агаараас цохилт өгсний улмаас 28 хүн амиа алдсан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Камуна” гэх дүрвэгсдийн хуаранд 1000 орчим хүн амьдардаг байна.

 

Сирийн сөрөг хүчний дэмжигчид “Башар аль Ассадын цэргүүд дүрвэгсдийн хуаранд агаараас цохилт өгсөн” гэж мэдэгджээ. Харин уг мэдээллийг Засгийн газар эрс үгүйсгэсэн байна.

 

Олон улсын хүмүүнлэгийн элч нар эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

НҮБ уг асуудлыг шалгаж буй бөгөөд ОХУ-аас тусламж хүссэн байна. Пентагон “Сирийн Засгийн газар энэхүү халдлагын цаана байгаа” гэсэн байна.

 

АНУ болон ОХУ-ын эрх баригчид өчигдөр Сирийн Алеппо хотноо гал зогсоох гэрээ байгуулж чадсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин