Улаанбаатар
“Оюу толгой” ХХК шилдэг татвар төлөгч болжээ
2016-5-6

 

Гааль, татварын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгдчийн өдрүүд” арга хэмжээ энэ сарын 7-13-ны өдрүүдэд болно. Энэ жил “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ тухай мэдээлэл, 2015 оны шилдэг татвар төлөгч аж ахуй нэгжийн талаар Гааль, татварын ерөнхий газрын татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх газрын дарга З.Тулга мэдээлэл хийлээ.

 

“Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээний нээлт энэ сарын 7-ндд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох аж. Өдөрлөгийн үеэр гааль, татварын албанаас зөвлөгөө өгөх, нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шагнан урамшуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах нь ээ. Түүнчлэн тус өдрийг угтан ЕБС-ийн сурагчдын дунд зарласан гар зураг, зохион бичлэгийн уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн дэлгэх юм байна. Мөн сагсан бөмбөг, хөл бөмбөг, дугуй, софт теннис, шатар даам, бүх нийтийн гүйлт зэрэг тэмцээн уралдаан болох аж.

 

Энэ сарын 11-ны өдрийг ГТЕГ-аас “Татвар төлөгчөө сонсъё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Энэ талаар ГТЕГ-ын татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх газрын дарга З.Тулга хэлэхдээ “Энэ өдөр иргэд гааль, татварын албадын бүх нэгжийн дарга нартай цаг авалгүйгээр уулзаж, санал бодлоо солилцох, хороодын иргэдийн танхимд иргэдийн дэвшүүлсэн санал, хүсэлт, асуултыг нэг бүрчлэн тэмдэглэн авч тухай бүр шийдвэрлэн. Мөн дараа өдөр нь “Зөвлөгөө өгөх өдөр” болно. Энэ өдөр хүн амын төвлөрөл ихтэй худалдаа, үйлчилгээний төвд гол нэр төрлийн гааль, татварын хувь хэмжээ, тайлагнах хугацаа зэрэг гааль татварын хууль тогтомжийг иргэдэд энгийн ойлгомжтой хүргэх юм. Энэ сарын 13-нд болох “Талархлын өдөр”-өөр шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагат хүндэтгэл үзүүлэн албадын дарг нар Гааль, татварын албаны дэд шагналыг гардуулна” хэмээв.

 

Ингээд 2015 онд “Шилдэг татвар төлөгч”-ийн болзоол хангасан 100 аж ахуйн нэгжийг танилцуулж байна.

 

 

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Алт, зэсээ зүгээр л Канадуудад бэлэг болгоод өгчихсөн байж юу гэж хуцаад байна вэ?
2016-05-09
зочин:
Нэртэйгээр нь улсаа Рио Тинто гээд нэрлэчихээч. Наад заваан аргыг чинь сайн мэднэ. Монголчууд тийм ч амархан тархиа угаалгахгүй болсон шүү.
2016-05-08
Зочин:
энэ нэг гарчиг нтр бас байна байна. оюутолгой ашиггүй ажилаад л татвар төлөөд байгаа юм шиг л байх юм. монголыг чинь зараад баяжаад тэгээд хэдэн халтар зоос улсад төлөө л биз нээх сайн сайхан харагдуулах гээд л байх юм
2016-05-06
ard:
bayachuudiin kampani negch bhgui ba
2016-05-06