“Морин хуур” наадмыг хаана
2016-05-06

 

Морин хуур олон улсын тавдугаар наадам энэ сарын 4-нд Улаанбаатар хотноо эхэлсэн. Энэ өдрийн 18.00 цагт наадмын хаалтын тоглолт Улсын филармонийн концертын танхимд болно.

 

Наадмын үргэлжлэх хугацаанд “Морин хуурын урын сан” симпозиум, Олон улсын морин хуурдчын тоглолт,  “Ардын уламжлалт хуурын арга барил” сургалт, орон нутгийн ардын авьяастны уулзалт, наадмын хаалтын нэгдсэн тоглолт тус тус байгуулагджээ. Тодруулбал,

 

  •  Нээлтийн хүндэтгэлийн тоглолт /энэ сарын 4-нд 19.00 цагт Улсын филармонид/
  • “Морин хуурын урын сан” симпозиум / энэ сарын 5-нд 10.00 цагт Петровис компанийн хурлын танхимд/
  • Олон улсын морин хуурчдын тоглолт /Энэ сарын 5-нд 19.00 цагт Улсын филармонид/
  •  “Ардын уламжлалт хуурын арга барил” сургалт, орон нутгийн ардын авьяастны уулзалт /Энэ сарын 6-нд 10.00 цагт Хөгжим бүжгийн коллежид/ тус тус болж өндөрлөв.

 

2008 оноос хойш хоёр жил тутамд нэг удаа зохиогддог байсан эл наадам уралдаан болон эрдэм шинжилгээний хурлын арга хэмжээгээр ээлжлэн зохиогддог байсан. Харин энэ жилийн хувьд эрдэм шинжилгээний хурал, олон улсын хуурчдын уралдаан давхар болж буйгаа онцлог юм байна. Наадамд энэ жил Герман, Бельги, Франц, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриадын нийт 20 гаруй гадаадын морин хуурч, монголын мэргэжлийн хөгжмийн 5 театр чуулгын 100 гаруй уран бүтээлч оролцсон аж.  Харин эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй эрдэмтэн судлаач, хөдөө орон нутгаас 10 гаруй соёлын өв тээгчид оролцжээ.

 

Наадмын зохион байгуулагчид энэ жилээс наадмын агуулга, цар хүрээг өргөжүүлэн хөдөө орон нутгийн ардын авьяастан хуурчдыг урьж оролцуулжээ. Тус хуурчид энэ өдрийн тоглолтоор ихэл болон морин хуурын нутаг нутгийн онцлогтой ая дан, устаж үгүй болж буй ховор содон хуурын татлагыг олон нийтэд толилуулах аж.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин