Диваажингийн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болно

10:30 цагт: Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд хамрагдаж буй “Нарлаг Буянт-Ухаа” хорооллын иргэд Туул голын орчимд /Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо нисэх/ мод тарина.
11.00 цагт: Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн цэрэг татлагын байранд очиж, цэрэг татлагын ажилтай танилцана.
11.00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.
12.00 цагт: Тээврийн дээд сургуулийн өмнө талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд тэднийг ажлын байраар хангах үйл ажиллагаа болно. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүст сууж ажиллахад боломжтой ТҮЦ-нүүд-ийг хүлээлгэж өгнө.
12.00 цагт: Монголын анхны гурван хийдийн нэг болох Дамбадаржаалан буюу Их шавийн шашныг бадруулагч хийдэд Диваажингийн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болно.
12.00-15.00 цагт: Зориг сангийн Залуу манлайлал хөтөлбөрийн "ДЭМ" төслийн хүрээнд "Бидний дэм: Сонин өдөрлөг" ICC Tower-ийн 13 давхарт CLUB Coworking-д болно. Өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонин, цаасаар хэрхэн гар урлалын чанартай бүтээгдэхүүн урладгийг заана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ