М.Бундмаа хүрэл медаль хүртлээ
2016-05-07

Олон Улсын Жүдо Бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох сүүлийн "Их дуулга" тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо зохион байгуулагдаж байна. Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр манай дөрвөн бөх зодоглосноос эмэгтэй 52 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин ДАШТ-ий хүрэл, багийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Мөнхбаатарын Бундмаа хүрэл медаль хүртэж чансаагаа 200 оноогоор нэмж, чансаагаа 15 дугаар байр хүртэл ахиулж чадлаа.

 

Тэрбээр энэ өдөр эхний тойрогтоо гоц мөргөөд Дортугалын Жоана Рамосыг ялаад хэсгийн аваргын төлөө БНХАУ-ы Ма Иннанд торгуулиар ялагджээ. Гэвч дагах барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт дэлхийн чансааны №4 Францын Аннабелли Эураниг ялжээ. Мөн хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальтай Эрика Мирандаг ялснаар энэ оны дөрөв дэх хүрэл медалиа гардсан байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
52 kg-iin OLIMPIIN OROLTSOKH TAMIRCHNYG ERGEJI KHARAKH KHEREGTEY YUM BAINA , BUNDMAA NI KHAMAAGUY IQ SAITAY , BARILDAANCH YUM BAINA
2016-05-07
zaluu:
Торомгор Бундаа торойж байндаа
2016-05-07