”Ромео Жульетта” Гран-При хүртэв
2016-05-07

 

Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам Улсын Драмын Эрдмийн Театрт энэ өдөр болж өндөрлөлөө. Наадмын шилдгийн шилдэг “Гран при” шагналыг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын шинэчлэн найруулсан “Ромео Жульетта” жүжиг хүртэв.

 

Драмын жүжгийн төрөлд нэр дэвшсэн тус жүжгийн Ромеогийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Шинэбаяр “Шилдэг эрэгтэй гол дүр”, Жульеттагийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Дөлгөөн “Шилдэг эмэгтэй гол дүр”, Өрлөг эхийн дүрийг бүтээсэн МУГЖ Ж.Оюундарь “Шилдэг туслах эмэгтэй дүр”, Лоренца ламын дүрийг бүтээсэн МУСТА жүжигчин Э.Болд-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэн. Түүнчлэн жүжгийн шинэчлэн найруулсан Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Шилдэг найруулагч”-ын шагнал хүртлээ.

 

Тус  уран бүтээлчид нийт 5 номинацид нэр дэвшиж 5 муза хүртсэн тул энэ удаагийн “Гэгээн муза” наадмын шилдгийн шилдгээр “Ромео Жульетта” жүжиг шалгарав.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин