С.Наран: Мэдрэмжтэй үзэгчтэй бол Монголын урлаг хурдан хөгжинө
2016-05-09

 

Соёлын тэргүүний ажилтан, поп дива дуучин С.Нарантай “Утасны анд” холбогдлоо. Тэрээр “Welcome to my heart” амьд тоглолтоороо фэнүүддээ бэлэг бариад удаагүй байгаа ч дараагийн шинэ уран бүтээл, цомгийн ажилдаа хэдийнэ оржээ.

 

 

-Ялалтын баярын өдөрт зориулсан “Великая победа” нэртэй Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт өнөөдөр болно. Та оролцож, гайхалтай нэгэн дууг дуулна гэсэн үү?

 

-Тийм ээ. Энэ бол гайхалтай тоглолт болно. Дуу болгон, үг бүр нь зүрх сэтгэлд шингэсэн, аялгууг нь сонсоход л зүрх шимширч тухайн цаг мөч, дайны хүнд үед очих мэт мэдрэмж төрж, орос нутаг, ард түмэн гээд бүх зүйл нь нүдний өмнө эргэлддэг. Ийм гайхалтай уран бүтээлүүдээс дуулна гэдэг их чадвар шаардана. Энэ их мэдрэмжийг бие, сэтгэл зүрх, дуу хоолойгоороо дамжуулж хүмүүст хүргэнэ гэдэг хэцүү даалгавар. Энэ тоглолтод дуулах урилга авсандаа баяртай байгаа. УДБЭТ-ын дуучин Э.Анхбаяртай хамтран нэгэн гайхалтай дууг дуулахаар болсон. Үнэхээр их чадвар шаардсан сонирхолтой хариуцлагатай тоглолт болох учир нэлээд сайн бэлдлээ. Би энэ үеийн дуунуудад үнэхээр дуртай, гайхамшигтай уран бүтээлүүд байдаг болохоор энэ үдшийн тоглолт гайхалтай болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

 

-Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач. Шинэ цомгийн ажил хэзээ дуусах вэ?

 

-Шинэ уран бүтээл гэвэл “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр бид хоёр хэдхэн хоногийн өмнө “Салхинд гаръя” дуугаа студид бичүүлж дууслаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд болсон “Welcome to my heart” амьд тоглолтондоо Отгоо бид хоёр энэ дуугаа дуулсан юм. Удахгүй үзэгчдийн сонорт хүргэнэ. Мөн “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун буюу Баачка бид хоёр шинэ дуун дээр ажиллаж байна. Монголчуудыг огшоосон сайхан дуу удахгүй гарна даа. Харин шинэ цомгийн тухайд ирэх аравдугаар сараас гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

-Та “Universe best songs” наадмын шүүгчээр ажиллаж байна. Оролцогчдын авьяас чадварын талаар ямар бодолтой байна?

 

-Шүүгч хийнэ гэдэг үнэхээрийн хэцүү ажил. Би шүүгч болохоос их зугтдаг. Яагаад энэ удаад зөвшөөрсөн бэ гэвэл бидэнд одоо боловсролтой үзэгчид хэрэгтэй байна. Бид зүгээр л тэнд дуулж буй хүүхдүүдийг шүүх бус биднийг үзэж буй үзэгчдэд зориулан дуу дуулна гэдэг ямар их авьяас чадвар, хөдөлмөр, мэдрэмж гэдгийг мэдрүүлэхийг хүсч байна. Энэ нэвтрүүлгийн үзэгчид маш их мэдлэгтэй, мэдрэмжтэй болно. Ийм үзэгчтэй болвол Монголын урлаг маш хурдацтай хөгжинө. Мэдрэмжтэй үзэгчтэй учир мэдрэмжтэй, чанартай уран бүтээлчид олноор төрөх боломж бүрдэнэ. Шүүгч нэртэй гоё ганган, хариуцлагагүй хүмүүс суугаад байвал Монголын залуучуудын мэдлэг мэдрэмж багасна. Урлаг байхгүйгээр улс орон хөгжинө, энэ дэлхий ертөнц оршино гэж байхгүй. Дуу хөгжимгүйгээр энэ ертөнц наргүй мэт байна. Сэтгэл дотроо нартай байя гэвэл урлагийг ойлгодог, мэдэрдэг мэдрэмжтэй байх хэрэгтэй. Урлагийг мэдэрдэг хүмүүс улс орноо ч хайрладаг болдог. Үзэгчид залуучууд төдийгүй төрийн удирдлагад байгаа хүмүүс ч урлагийг маш сайн мэдэрдэг, ухаантай байгаасай гэж боддог. 

 

Х.ХАТАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ээ тамхичины хоолой гаргачихаад ард түмэнрүүгээ нулимаад байнаа тэд л чамайг ийм болгож байгааг би лаг гээд бодчихжээ.Эмэгтэй хүн эмэгтэйлгээрэй л хүмүүний хайрыг татдаг том болох гэж ядчих юмаа юун ч олон шүүгч вэ үзэгчийг шүүдэг боловсруулдаг дэлхийд байхгүй ээ энэ
2016-05-10
зочин:
эш Наран өөрөө дуугаа мэдэрч дуундаа орж дуулдаг уу тэгээд , дуулахий нь сонсохоор найранд дуулж буй халамцуу хүүхний дуу шиг мэдрэгдэх юм байна ш дээ
2016-05-09
зочин:
тиймээ Наран дуулахдаа дууныхаа үгийг тод хэлчихдэг, зохиогч нь танихаа байтал нь дууны аяыг эвтэйхэн эвдээд дуулчихдаг, өөрийнхөө хоолойнд тохирсон дууг олоод дуулчихна, бас л эвгүй дуучин шүү , яагаад ч юм Нарангийн дууг сонсохоор нөгөө урлагаас олж авдаг гоо сайхны таашаал мэдрэмж энэ тэр маань огт сураггүй болчих юмаа,
2016-05-09
зочин:
Энэ эр эм мэдэгдэхгүй тэнэг юм чинь одоо ард түмнийг доош нь хийх үү? Чиний дуунаас хэн мэдрэмж авах юм бэ үгээ олж хуцаачээ.Чиний дуулсан дууг мэдрэмж авах нь битгий хэл и лав сонсдоггүй тэгэхээр би мэдрэмжгүй амьтан байна уу? чи бол хэнч бишээ битгий өөрийгөө дөвийлгө.
2016-05-09
зочин:
архичин хүний хоолойтой хүүхэн орчуулгын кинонд архичин хүний ам барьж дуу хийж сур тэр чиний ажил чиний ирээдүй дуулаад гавихгүй гэдэг чинь батлагдсан
2016-05-09
Зочин:
neereel ene huniig sonsohod medremj heregtei bhdaa mani met bol chinii duug sonssonoos nohoi hutsaj bhiig sonsson ni egshiglentei
2016-05-09
Mgl:
Аргагүй аргагүй ччиний сөөнгө ой гутам хоолойг монсохлд мэдрэмж кэрэгтэй
2016-05-09