Харцагууд хоёр жил дараалан аварга боллоо
2016-05-09

 

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулж буй 2015-2016 оны Үндэсний аваргаар АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА баг тодорлоо.

 

Үндэсний Аваргын төлөөх цувралын зургаа дах тоглолт Д.Содномзундуй агсны нэрэмжит Хандгайт дахь Үндэсний Сагсан Бөмбөгийн Ордонд өчигдөр болж АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА баг аваргын цомоо хамгаалж цувралыг 4:2 дуусгаж лигийн 2 дахь аварга авлаа.

 

 

Финалын цувралын үнэ цэнэтэй тоглогчоор тус багийн тамирчин, ОУХМ Б.Одбаяр шалгарлаа. Тэрээр өчигдөр мэргэжлийн лигийн сүүлийн тоглолтоо хийж, албан ёсоор зодог тайлсан юм.

 

 

Улирлын финалын легионер MVP-гээр Альянс Тех Харцага багийн холбон тоглогч Карл Блейр тодорлоо.

 

Альянс Тех Харцага - СБЛ Хасын Хүлэгүүд - 121:114

 

МҮСХ

 

 

Shuud.mn
Сонин хачин