“Нийгмийн Маркетингийн Форум 2016” зохион байгуулна
2016-05-09

Монголын Маркетингийн Холбооноос  “Нийгмийн Маркетингийн Форум 2016” зохион байгуулна

 

 

Монголын маркетингийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тогтоогч, хамгийн анхдагч мэргэжлийн байгууллагуудын нэг болох Монголын Маркетингийн холбооноос “Нийгмийн Маркетингийн Форум 2016” – г 2016 оны 5 дугаар сарын 12 – ны өдөр Blue Sky Tower – т 14 – 19 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Үнэт зүйлсээ хуваалцая гэсэн уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү форум нь нийгэмд чиглэсэн маркетингийн үйл ажиллагааг хэрхэн амжилттай зохион байгуулах замаар урт хугацааны өгөөжтэй ажиллах боломжтойг гадаад, дотоодын шилдэг кейсүүдээр дамжуулан танилцуулж, зөв ойлголт өгөх зорилготой. Нийгмийн маркетингийн талаар цөөн хэдэн жишээг дурдвал:

  • Дэлхийн дулаарлын эсрэг гаргасан TESLA компаний цахилгаан машины загвар үйлдвэрлэлд нэвтрэхээсээ өмнө ямар ч маркетингийн зардал гаргалгүйгээр 325.000 машины захиалга авсан.
  • 2015 онд дэлхийг шууруулсан ICE bucket challenge нийт 220 сая долларыг цуглуулж ALS санд хандивласан байна.
  • Dove брэнд сайхан эмэгтэйн шалгуур нь заавал туранхай байх явдал биш гэдгийг хөндсөн сурталчилгаагаараа борлуулалтаа 600%-аар өсгөсөн.
  • Компаниуд нийгмийн асуудалд туслах нь чухалыг ойлгуулах гэж Билл Гейтс усгүй жорлон бүтээсэн.

 

Энэ мэтчилэн гадаад болон дотоодын шилдэг кейсүүдтэй танилцаж нийгмийн маркетингийг хэрхэн бизнесийн стратегийн нэг хэсэг болгох боломжтойг “Нийгмийн Маркетингийн Форум 2016” – д хүрэлцэн ирж таниЗураггүй

 

“Нийгмийн Маркетингийн Форум 2016” –д энд дарж бүртгүүлнэ үү.

Холбоо барих: 88099772, 99107627, 88028812

 

Фэйсбүүк эвент: http://bit.ly/1SYHarb

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин