Ким Чен Ун: НҮБ-тай дайсагнахыг хүсэхгүй байна
2016-05-09

Удирдагч Ким Чен Ун ард түмэн болон олон улсад хандан мэдэгдэл хийжээ. Энэ талаар Британийн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын их хурал амжилттай зохион байгуулагдаж байна. “36 жилийн дараа болж буй уг хурлын үеэр Хойд Солонгос цэргийн сүр хүчээ гайхуулахаас илүүтэй олон улсын шаардлагыг хүлээн авах, цаашлаад газарт унаад буй эдийн засгаа аварч үлдэх зорилготой байна” хэмээн өмнөдийн хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. 2011 онд төрийн эрхийг авсан цагаасаа гадаад төрх болон хувцаслалтаа огт өөрчлөөгүй удирдагч Ким Чен Ун их хурлын үеэр хослол өмсч, мэдэгдэл хийх үедээ барууныханд тал засах аястай үгс хэлсэн байна. Тэрбээр мөн их хурлын үеэр устөрөгчийн бөмбөг болон пуужин хөөргөхгүй гэдгээ тодорхой мэдэгджээ.

 

Ким Чен Ун “Олон улс биднийг хүндэтгэсэн цагт Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө царцааж болно. Гэхдээ энэ бүхнийг хийхийн тулд олон улс бидний шаардлагыг хүлээцтэй сонсох ёстой. Эхний ээлжинд НҮБ, Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцлах. Хориг цуцлагдсаны дараа дараагийн алхмаа бид хийх болно. Албан ёсоор мэдэгдэхэд Хойд Солонгос НҮБ-тай эвлэрч, цаашид хамтран ажиллах туйлын сонирхолтой байна. Дайсагнасан харилцаагаа зогсоох нь бидний хөгжилд эерэгээр нөлөөлөх нь тодорхой. Хойд Солонгосын гэрэлт ирээдүй саадгүй урагшлах ёстой” гэж мэдэгдсэн байна.  

 

Хойд Солонгос 2006 оны дөрөвдүгээр сард анх удаагаа цөмийн туршилт хийсэн билээ. Уг туршилтын дараа НҮБ тус улсын эсрэг хориг тавьсан. Харин энэ оны эхээр болсон дөрөв дэх туршилтын дараа НҮБ, Хойд Солонгосын гадаад дахь хөрөнгийн царцааж, виз, худалдаа зэрэгт хориг тавьсан. Мөн НҮБ-ын адил Европын холбоо болон АНУ хориг тавьсан юм.  Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн улс болон хувь хүний эсрэг хориг тавихаа НҮБ мэдэгдсэнээс болж тус улс хүндхэн байдалд ороод байна. Ким Чен Уны бодлогогүй үйлдлээс болж Солонгосын хойгт үйл ажиллагаагаа явуулдаг байсан Кенсоны аж үйлдвэр хаалгаа барьж, 54 мянган хүн ажилгүй болсон юм. “Улсаа аврах сүүлчийн найдвар намын их хурал бололтой” хэмээн “AFP” агентлаг мэдээлжээ.

 

“Ким Чен Ун ийнхүү бодлоо өөрчилсөн нь ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөнтэй шууд холбоотой. 20 хүн тутмын нэг нь хүнс тэжээлийн дутагдалд орж, эм тарианы хомсдол үүсснээс болж улсын эмнэлгүүд үйл ажиллагааг зогсоох, эмч нар эмчилгээ хийхгүй зөвхөн зөвлөгөө өгдөг болсон” хэмээн Сөүлийн талаас мэдээлсэн байна. Тэрбээр үе үехэн “цөмийн туршилт хийнэ, пуужин хөөргөнө” хэмээн Өмнөд Солонгос болон АНУ-ыг заналхийлдэг. Харин энэ удаад удирдагч хоёр Солонгосын ирээдүйн талаар анх удаагаа дуугарав.

 

Ким Чен Ун хоёр Солонгосын нэгдлийн тухай ярьсан нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татлаа. Тэрбээр “Өмнөд Солонгосын эрх баригчид уг асуудалд ач холбогдол өгвөл яриа хэлэлцээр хийхэд бэлэн” гэдгээ тодорхой мэдэгджээ. Энэхүү асуудлыг ажил хэрэг болгохын тулд Өмнөдөөс нэлээдгүй хүчин чармайлт гарна гэдгийг тэрбээр сануулсан байна. Тэрбээр “Хоёр улс дайсагнасан, хүйтэн харилцаагаа цуцалж, харилцан нээлттэй болох цаг ирлээ. Гэхдээ бидний эсрэг хэрэгжүүлж буй бүх турхиралтаа зогсоохгүй бол энэ яриа нэг ч алхам урагшлахгүй” гэж мэдэгджээ.

 

 

Гадаад төрх, хэлэх ярих нь хүртэл өөрчлөгдсөн Ким Чен Уныг зоригтон баатар хэмээн ард түмэн нь хүндлэх болсон байна. Тэрбээр эцэг Ким Чен Ирээсээ илүү иргэдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж буй гэнэ. Уг их хурлын үеэр Хойд Солонгос олон улсын тавцанд унаад буй нэрээ цэвэрлэх цаашлаад төрийн эрхэнд ажиллаж буй эрхмүүдийг шинэ залуу үеэр солих бодлого явуулж байна. Удирдагч Батлан хамгаалах салбарыг залуу үеэр дүүргэх болно хэмээн хурлын эхний өдөр мэдэгдсэн. Мөн тэрбээр өөрийн орлогчоо сонгох талаар цухас дурьдсан юм. Түүнийг дүү нь орлож магадгүй гэх таамгууд гарч байгаа. Ким Чен Ун орлогчоо сонгож, айх аюулгүйгээр гадаадын орнуудад төрийн дээд хэмжээний айлчлал хийх төлөвлөгөөтэй байгаа хэмээн АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ 29 настай Ким Ё Жи ахыгаа орлох эсэх нь нууц хэвээр байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
manai huzuigui:
MANAI MAANAG ENUNII TALD NI L HURHED ULS MAANI SAIHAN BOLNO SHDEE
2016-05-11
Zochin:
Ard tumen ny elberch uhej baikhad ene sagsuuraad haa holdoh bilee
2016-05-10
Зочин:
ЭР ХҮН ЗӨВ УРДААС НЬ ЭНГЭЖ ХЭЛЭХ НЬ
2016-05-10
Unshigch:
Eooe...za ene Hun guai neg eruuleer setgej huurhii neg buhel buten uls oron ard tumniig avraasai bilee
2016-05-10
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-05-09
NUB:
NUB chini ooroo Amerikiin huuheldei shdee, tenegee
2016-05-09