Дизель түлшний импортын татварыг тэглэлээ
2016-05-10

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дизель түлшний импортын онцгой албан татварын хэмжээг зарим боомтод тэглэлээ.

 

2016 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулахад шаардагдах 6.5 мянган тонн дизель түлшний импортын онцгой албан татварын хэмжээг зургаадугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд Сүхбаатар, Эрээнцав боомтуудаар импортлоход “О” байхаар тогтоолоо.

 

Сонгон шалгаруулалтад тэнцэж гэрээ байгуулсан Нефть импортлогчийн оруулж ирсэн шатахууныг Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулсан тариалан бүхий  аж ахуйн нэгж, иргэдэд олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавьж үр дүнг тооцон ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.

 

Нэг га талбайн нийт зардлын 22,2 хувийг шатахууны зардал эзэлдэг. Манай улсад тариалж ургуулсан улаанбуудайн өртөг нь бүс, цаг уурын хувьд ижил төстэй, хөрш зэргэлдээ ОХУ, Казакстан улсаас өндөр байгаа юм. Энэ нь тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахууныг 100 хувь импортоор авч байгаатай холбоотой.

 

Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэснээр бүтээгдэхүүний өртөг 190.0 орчим мянган төгрөгөөр буурч аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн чадамж сайжран 2016-2017 онд буудай, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломж бүрдэнэ гэж үэзж байна.  

 

Shuud.mn
Сонин хачин
Jones Patrick:
I ADVICE EVERYONE TO USE AND TRUST MAYE MUSK CYBER SECURITY SERVICES TO HELP YOU HACK AND RECOVER YOUR LOST CRYPTOCUREENCY Recoverywizardmayemusk@proton.me I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into, only to find out it was a hoax and sham. I invested over $250,000 USD estimated to be 6.79 BTC. I was unable to make any withdrawals out of my initial deposits let alone the gains he claimed I have earned even after meeting the bogus fees and charges he is always requesting. Fortunately, I got to know about RECOVERY WIZARD MAYE MUSK CYBER SECURITY HACKER through research and positive reviews on Google. After a couple of hours consulting with them, all my funds were recovered including my profits. I can’t thank Recovery Wizard Maye Musk enough. If you are a victim of being scam with fake crypto investment or clamming back your funds send to scammer wallet address or getting back lost wallet address contact Recovery Wizard Maye Musk Cyber Security Hacker for Help Consult them via: Email: Recoverywizardmayemusk@cyberservices.com Website: https://recoverywizardmaye.wixsite.com/my-site-1
2023-12-21
Баасансүрэн:
Улс байнадаа засгийн газар худалдан авалт хийгээд дизел түлшээр хангаачдээ.
2022-11-20