Туркийн Килис хот руу пуужин харважээ
2016-05-10

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сири улстай хиллэх Туркийн Килис хот руу пуужин харваж, иргэдийг хохироож буй тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Хэт даврагчид өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 70 гаруй удаа Килис хот руу пуужингаар харваж, 21 хүний аминд хүрчээ. Тус хотод Туркийн 100 мянган иргэн амьдардаг бөгөөд саяхнаас Сирийн дүрвэгсэд байрших болсон юм.

 

Иргэд “Бидэнд амьдрах арга алга. Өглөө болон орой бөмбөг. Хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд санаа зовж байна. Тэд бурхнаас айхгүй байна гэж үү. Яагаад ийм жигшүүртэй хэрэг хийж байна вэ” хэмээн сурвалжлагчдад ярьжээ.

 

Пуужингийн улмаас олон зуун иргэн орон гэргүй болсон юм. Ихэнх орон сууцны барилгын цонх хагарчээ. Ерөнхийлөгч Эрдоган “Сириэс харваж буй пуужингийн цохилтын хариуг удахгүй өгнө” хэмээн өнгөрөгч долоо хоногт мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
...:
Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг дээ...
2016-05-10
Зочин:
туркт байгаа монголчууд амьд уу хөө нутаг буцмаар юм. турк орос байлдах болно гэж шинжээчид ярих юм. тэгвэл их том дайн үүснэ гэсээн
2016-05-10
Зочин:
Болж дээ
2016-05-10