Хэт даврагчдын толгойлогчийг устгажээ
2016-05-10

Хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн толгойлогчийг Иракийн Анбар хотноо устгасан талаар Пентагон мэдэгдлээ. Олон улсын цэргийн эвсэл хоёр өдрийн өмнө Анбар хотноо цэргийн ажиллагаа явуулах үеэрээ “Аль Кайди” бүлэглэлийн гишүүн байсан Абу Уахеб гэгчийг устгажээ. Тэрээр 2014 оны эхээр “Аль Кайди” бүлэглэлээс гарч, “Халифын вант улс” бүлэглэлд элсч, сургалт хариуцсан толгойлогчоор ажиллах болжээ.

 

Хэт даврагчид Абуг “Хоёр бүлэглэлийн хамтын ажиллагааны гүүр” гэдэг байсан гэнэ. Абу тун харгис бөгөөд өнгөрсөн оны долоодугаар сард Мосул хотын 100 гаруй эмэгтэйг хүчирхийлэн, хөнөөсөн хэмээн Иракийн Засгийн газраас мэдээлсэн. “Абу 1986 онд төрсөн. 2012 онд Аль Кайди бүлэглэлд элссэн” хэмээн  Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Петр Күк мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Худлаа шааж байхгүй юу даа. Бөмбөгдөж бөмбөгдөж ганцыг аваад хаячихаараа л толгойлогч устгасан болдог. Хэчнээн ч толгойлогч устгав даа энэ АНУ . Үнэн бол хэт даврач гэж байхгүй болох байлаа.
2016-05-10