Харри үсээ зарна
2016-05-10

Британийн хөвгүүдийн “One Direction” хамтлагийн дуучин Харри үсээ тайруулж, гадаад төрхөө өөрчилсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сонирхолтой нь дуучин залуу үсээ дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Тэрбээр дуудлага худалдаанаас олсон мөнгөө хорт хавдраас шаналж буй хүүхдүүдийг эмчилдэг “The Little Princess Trust” төвийн хамт олонд хандивлахаар болжээ.

 

Харри “Би энэ үсийг 2009 оноос хойш ургуулсан. Тайрахад их хэцүү байсан” гэж хэлсэн байна. Тэрбээр үсээ олон нийтийн сүлжээгээр зарах бөгөөд үсийг нь худалдан авсан хүнд өөрөө хүргэж өгөхөөр болжээ.

 

Нэгэн твиттер хэрэглэгч “Чиний үсийг 10 доллароор худалдан авъя” хэмээн жиргэхэд дуучин “Арай хямдхан байна” хэмээн жиргэсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин