Нийслэлийн орчимд түймэр гараагүй
2016-05-10

Өнөөдөр өглөө Улаанбаатар хотод бүрхэг, уулаараа утаатай байснаас Богд ууланд түймэр гарсан тухай мэдээлэл түгээд буй. Улаанбаатар хотын орчим, ногоон бүсэд ямар нэг түймэр гараагүйг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдэгдэж байна. Харин ОХУ-ын Хиагт хотод ой хээрийн хоёр түймэр гарснаас түймрийн утаа салхинд туугдан Улаанбаатарт орж ирсэн байна.

 

Хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэн та ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, татсан тамхины цогоо бүрэн унтрааж, айл өрх үнс нурмаа зориулалтын саванд унтрааж байх хэрэгтэй. Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ашгүй дээ! Өглөө ажилд явах замд түймрийн утаа үнэртээд байхаар нь манайхан түймэр тавьж дээ гэж бодож байлаа!!!
2016-05-10
Зочин:
Za ashgui mini de, tuimer garaagui l bgaasai
2016-05-10