Кёльн хотноо эмх замбараагүй байдал үүсчээ

Шинэ оны өмнө Германы Кёльн хотын охид, бүсгүйчүүд рүү Ойрхи Дорнод болон Африк гаралтай иргэд халдсан билээ. Цагдаагийн газраас “1000 гаруй эмэгтэй халдлагад өртөж эд материал болон бие сэтгэл санааны хохирол амссан” хэмээн мэдээлсэн. Уг үйл явдлын дараа хотын иргэд дүрвэгсдийг нутаг буцаахыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Цагдаагийнхан тухайн үед жагсаалыг хүчээр тарааж байсан билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн дахин иргэд жагсч, Засгийн газраа дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоохыг шаардсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
“Өчигдрийн жагсаалд 1100 хүн оролцсон. Ихэнх нь халдлагад өртсөн бүсгүйчүүдийн ар гэрийнхэн байсан” хэмээн жагсаал зохион байгуулагч хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.
Цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд даралттай ус ашигласнаас болж мөргөлдөөн үүсчээ. Жагсагчид цагдаагийн эсрэг чулуу шидсэн байна. Мөргөлдөөний улмаас 20 гаруй жагсагч гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ.
Жагсаалд оролцогчид мөн дүрвэгсэд рүү халдаж, дээрэмдсэн хэрэг гарсан байна. Канцлер Ангила Меркел жагсаалыг хурдан тараахыг үүрэгдэж, эмх замбараагүй байдлыг газар авахуулж болохгүй хэмээн хотын удирдлагуудад сануулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ