Хүүхдийн баярыг Чингисийн талбайд тэмдэглэнэ
2016-05-11 09:12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/336 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Чингисийн талбайд зохион байгуулна.



Мөн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.



Дүүргүүд нутаг дэвсгэртээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулж ажиллахыг Дүүргийн Засаг дарга нарт, баярын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст үүрэг болгов. 



Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулах ажлын нэгдсэн төлөвлөгөө, төсвийг батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин